Баярын цахилгаан илгээв
2022-11-24 15:47:53
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 24-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Киншаса нийслэлтэй Конго улсын ерөнхийлөгч Антойн Цисекеди нар хоёр орны харилцаа хэвийн болсны 50 жилийн ойд зориулан харилцан баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин, “Хагас зууны турш Хятад Киншаса нийслэлтэй Конго хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, уламжлалт найрамдал тасралтгүй гүнзгийрсээр ирлээ. Сүүлийн жилүүдэд хоёр орон хамтран ажиллаж хамтдаа хожих стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрч, хоёр ард түмэнд үр өгөөжөө өгч байна. Миний бие Хятад Киншаса нийслэлтэй Конго хоёр улсын харилцааг дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд тантай хамтран зүтгэж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн,  "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулж, хоёр орны  харилцааны шинэ төлөв байдлыг бий болгоход бэлэн байна” гэжээ.