Украины олон газар ус, цахилгаан тасарчээ
2022-11-24 15:03:21
Share
Share this with Close
youtube WeChat

Украины цахилгаан эрчим хүчний системийн ачаалал багассаны улмаас Ровно, Хмельницк зэрэг цөмийн цахилгаан станцын хамгаалалтын систем ажиллаж, цахилгаан гаргах бүх цогцолбор автоматаар унтраасан гэж энэ сарын 23-ны өдөр Украины үндэсний цөмийн эрчим хүчний компани  мэдэгдэв. Мэдэгдэлд атомын цахилгаан станцуудын байршил болон зэргэлдээх газруудад цацрагийн түвшин хэвийн байгааг онцолсон байна. Мөн Запорожьегийн цөмийн цахилгаан станцын эрчим хүчний хангамжийг тасалдуулж, станц бүрэн унтрах горимд шилжиж, харин цахилгаан станцын доторх бүх дизель үүсгүүрүүд хэвийн ажиллаж, цацрагийн түвшин хэвийн байгааг мэдэгдэлд онцолжээ.

Мөн өдөр Украины Эрчим хүчний яам Оросын пуужингийн довтолгооны улмаас Украины бүх атомын цахилгаан станц болон ихэнх дулааны ба усан цахилгаан станцууд эрчим хүч үйлдвэрлэхээ түр зогсоож, дамжуулах байгууламжууд ч гэмтэж. улс даяар цахилгаан хомстолд орж дийлэнх нь тасарсан байна. Гэмтлийн цар хүрээг харгалзан эрчим хүчийг сэргээхэд удаан хугацаа шаардагдах бөгөөд дулаан, усны хангамж ч хэцүүдсэн гэв.

Үүнээс гадна Украины тал мөн өдөр Киев хэд хэдэн пуужингийн довтолгоонд өртөж, хүний амь эрсдэж, зарим объектод гэмтэл учирсан гэж мэдэгджээ. Одоогоор Оросын тал үүнд хариу өгөөгүй байна.