Синьхуа агентлагийн мэдээ: Катарт болж буй ДАШТ-ийн
хэсгийн тоглолтод Японы шигшээ баг Германы багийг 2:1-ээр хожлоо. Японы багийн
дасгалжуулагч Хажиме Мори-Ясу, “Германы тамирчдаас бид их зүйлийг
сурсан. Германы хөл бөмбөгчдийг хүндэтгэн талархал илэрхийлж байна”
гэжээ.
Японы багийн долоон тоглогч нь Бундеслиг 1-д, нэг нь Бундеслиг 2-т тоглож байсан тул “Германы багийн тал хагас” хэмээн хөгжөөн дэмжигчид хочилдог.
Испанийн шигшээ баг эсрэг талынхаа хаалганд 7 гоол оруулсан нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр нэг тоглолтоор оруулсан гоолын түүхэн дээд амжилтыг эвдсэн бөгөөд өрсөлдөгч Коста Рикагийн баг нэг ч удаа гоолдож чадсангүй. Испанийн 18 настай тоглогч Пабло Мартин Паез Гавира нэг гоол оруулснаар ДАШТ-д гоол оруулсан багийнхаа хамгийн залуу шилдэг тоглогч болсон юм.
Мөн өдөр F хэсгийн Хорват, Мароккогийн шигшээ баг 0:0-ээр тэнцсэн
бол Канадын шигшээ баг 36 жилийн их алгасалтын дараа ДАШТ-д оролцон Бельгийн
шигшээ багтай тоглож, тоглолтын цорын ганц гоолыг Бельгийн довтлогч Мичи Батшуай
эхний үе дуусахаас өмнө оруулжээ.