Шинэ эринд Хятад, Кубын харилцааг тасралтгүй гүнзгийрүүлнэ
2022-11-25 15:19:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 25-нд Ардын их хурлын ордонд Кубын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Кубын дарга Диас-Канелтай хэлэлцээ хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Куба бол дэлхийн бөмбөрцгийн баруун хагасаас БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны орон бөгөөд Хятад, Кубын харилцаа нь социалист орнуудын эв санааны нэгдэл, хамтын ажиллагаа, хөгжиж буй орнуудын чин сэтгэлээсээ харилцан туслалцсаны үлгэр жишээ болсон юм. Хятад улс Кубын талтай улс төрийн харилцан итгэлцлээ цаашид гүнзгийрүүлж, бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бие биенийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар харилцан тууштай дэмжиж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, социализмыг байгуулах замаар хамтдаа урагшлахад бэлэн байна” гэв.

Диаз-Канел хэлэхдээ, "Энэ удаагийн айлчлалын үеэр тантай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна. Төрийн айлчлалд намайг урьсанд талархаж байна. Энэхүү айлчлал нь бид Куба, Хятадын харилцаанд өндөр ач холбогдол өгч, анхаарал хандуулж байгааг харуулж байна. Таны удирдсан ХКН-ын Төв хорооноос шинэ эриний Хятадын онцлогтой социализмыг байгуулахад оруулсан онол практикийн хувь нэмрийг бид өндрөөр үнэлж,  бүх дэвшилтэт хүчинд жинхэнэ урам зориг өгсөн гэж  үзэж байна" гэлээ.