Оросын эдийн засаг төсөөлснөөс сайн байна
2022-11-25 15:55:40
Share
Share this with Close
youtube WeChat

Оны эхний хагасын урьдчилсан мэдээтэй харьцуулахад Оросын эдийн засгийн бодит байдал илүү сайн байгаа бөгөөд энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний бууралт 3 хувиас бага байх төлөвтэй хэмээн ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин энэ сарын 23-ны өдөр хэлжээ.

“Оросын аж үйлдвэрлэл эхний есөн сард өмнөх оны мөн үеийнхээс 0.4 хувиар нэмэгдэж, тавилга хэрэгсэл, бэлэн хувцас, электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр өссөн. Оросын үр тарианы үйлдвэрлэл энэ жил түүхэн дээд амжилт тогтоож, барилгын салбар ч эерэг өсөлттэй байна. Түүнчлэн Оросын инфляцийн нөхцөл байдал намдаж, ажилгүйдлийн хэмжээ харьцангуй бага хэвээр байна” хэмээн мөн өдөр Засгийн газрын хуралдааны эдийн засгийн салбар хурал дээр М.В.Мишустины ярьсныг албаны сайт мэдээлсэн байна.

Михаил Мишустин хэлэхдээ, “Оросын эдийн засгийн байдал тогтворжих хандлагатай байгаа ч гадаадын хориг арга хэмжээ цаашид нэмэгдэж болзошгүйг харгалзан олон улсын орлого зарлагыг зохицуулах, рублийн тооцооны хамрах хүрээг өргөтгөх, төсөв, мөнгөний бодлогоо уялдуулах, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээ авч, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй ажиллах хэрэгтэй байна” гэжээ. 

Энэ онд Оросын ДНБ-ний бууралт хоёр оронтой тоонд дөхөж магадгүй гэж шинжээчид урьд нь таамаглаж байсан юм.