Байгалийн хийн үнийн асуудлаар тохиролцсонгүй
2022-11-25 11:43:05
Share
Share this with Close
youtube WeChat

ЕХ-ны эрчим хүчний сайд нарын хурлын үеэр өмнө нь хэлэлцэж байсан байгалийн хийн үнийг хязгаарлах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй тул 12-р сарын эхэн үед дахин хуралдахаар шийдвэрлэсэн байна.

ЕХ-ны ээлжит дарга орон Чехийн Үйлдвэр, худалдааны сайд Сикра хурлын дараа хэлэхдээ, “Европын холбооны эрчим хүчний сайд нар байгалийн хийн үнийн дээд хязгаарын талаар тэс өөр байр суурьтай байгаа бөгөөд 12-р сарын эхний хагаст дахин ээлжит бус хурал хийж үргэлжлэн хэлэлцэхээр болсон” гэжээ. Сикра олон нийтийн сүлжээгээр,  ЕХ-ны эрчим хүчний сайд нар байгалийн хийг хамтран нийлүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг зохицуулах зэрэг арга хэмжээний тухай мөн өдрийн хурлаар тохиролцсон гэж нийтэлжээ.

Ирэх жилийн нэгдүгээр сараас эхлэн байгалийн хийд үнийн дээд хязгаар тогтоох механизмыг хэрэгжүүлэхийг ЕХ-ны комисс энэ сарын 22-ны өдөр санал болгосон юм. Европын зах зээл дэх байгалийн хийн үнэ хэлбэлзвэл товлосон нөхцөлийн дагуу уг механизм идэвхжих бөгөөд хийн үнийг нэг мегаватт цагт 275 еврогоор хязгаарлах аж.