Хятад улсын удирдагч асан Жян Зэминь таалал төгслөө
2022-11-30 17:27:30
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан, БНХАУ-ын дарга асан, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга асан Жян Зэминь 2022 оны 11-р сарын 30-ны 12 цаг 13 минутад өвчний улмаас Шанхай хотноо 96 насандаа таалал төгслөө.

Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын үйлст нөхөр Жян Зэминь нарын үе үеийн коммунистууд оюун ухаан, шаргуу хичээл зүтгэлээ зориулсан билээ. Нөхөр Жян Зэминь бол ХКН, Хятад улсын нэр хүндтэй гарамгай удирдагч, агуу марксист, пролетарийн хувьсгалч, улс төрч, цэргийн стратегич, дипломатч, баялаг туршлагатай коммунист юм. Мөн Хятадын онцлогтой социализмын аугаа үйлсийг жолоодогч, ХКН-ын Төв хорооны гуравдагч үеийн гол удирдагч, "Гурвыг төлөөлөх" чухал үзэл санааг үндэслэгч билээ.

Нөхөр Жян Зэминь таалал төгссөн нь нөхөж баршгүй гарз хохирол болж Хятадын нам, арми, үндэстнүүдийн ард түмэн эмгэнэн гашуудаж байна.

2022 оны 11-р сарын 30-ны өдрөөс эхлэн нөхөр Жян Зэминьтэй салах ёс гүйцэтгэх арга хэмжээ хүртэл Бээжингийн Тянь Ань Мэний талбай, Шиньхуа хаалга, Ардын их хурлын ордон, Гадаад харилцааны яам болон Хятадын Төв засгийн газраас Хонконг, Макао дахь холбоо барих алба, БНХАУ-аас гадаадад суугаа Элчин сайдын яамд төрийн далбаагаа хагас бөхийлгөж эмгэнэл илэрхийлнэ. Гадаадад суугаа Элчин сайдын яам, Хонконг, Макао дахь Төв засгийн газрын холбоо барих алба гадаад дотоодын найрсаг хүмүүс эмгэнэл илэрхийлэхэд зориулж гашуудлын тусгай танхим ажиллуулна.

Нөхөр Жян Зэминь амгалан нойрсох болтугай.