Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын нисгэгчтэй сансрын хөлгийн төслийн албаны мэдээгээр, Мягмар гарагийн үдэш хөөргөсөн Хятадын "Шэньжөү-15" нисгэгчтэй сансрын хөлөг БНХАУ-ын Үндэсний тойрог замын "Тяньгун" станцтай автоматаар холбогдсоны дараа Шэньжөү-15 сансрын хөлгийн нисэгчийн баг буцах бүхээгээс Орбитын модуль уруу орсон байна.
Бүх бэлтгэл ажлаа хангасны дараа 11-р сарын 30-ний 7 цаг 33 минутад Шэньжөү-14 сансрын хөлгийн нисгэгчид сансрын станцын үндсэн модулийн хаалгыг нээж, алс холоос хүрэлцэн ирсэн зочдоо угтан авлаа. Тэд Хятад улсын байгуулсан сансрын станцад дурсгалын зураг даруулсан байна.
Дараа алхмаар тэд сансрын станцад халаа сэлээгээ хийх болно. Тэд сансрын станцад 5 хоног хамт ажиллах бөгөөд товлосон ажлаа биелүүлж, ажлаа хүлээлцэх ажээ.
Сансрын хөлөг онгоцыг Бээжингийн цагаар мягмар гарагийн үдэш 23:08 цагт хөөргөсөн бөгөөд нислэг долоон цаг үргэлжилжээ. Энэ нислэгээр гурван сансрын нисэгч тойрог замд ажиллахаар хөөрсөн юм. Тойрог замын станц дээр тэд 40 гаруй эрдэм шинжилгээний болон техникийн туршилтыг хийж, станцын гадна талын угсралтын ажлыг гүйцэтгэхээр гурваас дөрвөн удаа задгай сансарт ажиллах юм байна.