БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 30-ны өдөр Бээжинд Лаосын коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Тунглун Сисулитад бараалхав.
Ли Кэчян хэлэхдээ, "Хятад, Лаос бол уул усаараа холболдсон найрсаг хөрш. Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин тантай хэлэлцээ хийж, хоёр нам, хоёр орны харилцааны хөгжлийг ахиуллаа. Хятадын тал Лаос улстай дээд өндөр түвшний харилцаагаа бататгаж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхийг хүсэж байна" гэв.
Тэрээр мөн хэлэхдээ, "Саяхан болж өнгөрсөн ХКН-ын 20-р их хурал орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах стратегийн зорилтыг дэвшүүлсэн. Ши Жиньпинээр тэргүүлүүлсэн ХКН-ын Төв хорооны удирдлагаар Хятад улс Лаосын талтай төрийн удирдлагын туршлага солилцож, хоёр нам, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны нөөц боломжийг үргэлж нэмэгдүүлэхийг хүсэж байна. Хятад-Лаосын төмөр замыг дээд зэргээр ашиглахын тулд Лаосын өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг Лаост хөрөнгө оруулахыг дэмжихэд бэлэн байна" гэлээ.
Тунглун Сисулит хэлэхдээ, "Лаос, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжлийн шинэ шатанд гарч байна. Лаос-Хятадын төмөр замыг бүрэн хүчин чадлаар нь ашиглахыг хүсэж байна. Хятадын аж ахуйн нэгжүүдийг Лаост хөрөнгө оруулахыг урьж байна" гэжээ.