Хятадын Оюуны өмчийн хурал эхлэв
2022-12-01 10:07:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын оюуны өмчийн 11 дэх удаагийн хурал өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн жилийн ээлжит бага хуралд ДОӨБ зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, Хятадын засгийн газрын холбогдох байгууллагууд, дотоод болон гадаадын оюуны өмчийн үйлчилгээний байгууллагууд, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, мөн бизнесийн хүрээний төлөөлөгчид дижитал эдийн засаг, санхүүгийн технологи, био анагаах ухаан, гар утас, харилцаа холбоо зэрэг гол салбар дахь оюуны өмчийн сэдвээр гүнзгий хэлэлцэх юм байна. 

Хуралтай зэрэгцэн "Оюуны өмчийн бүтээгдэхүүн хийгээд үйлчилгээний онлайн үзэсгэлэн", "Хятадын газарзүйн заалттай бүтээгдэхүүний онлайн үзэсгэлэн", мөн "Хятадын газарзүйн заалтын бүтээгдэхүүний тохирол" зэрэг арга хэмжээг цуврал хэлбэрээр зохион байгуулах юм.