Европын аюулгүй байдлын 21 дэх бага хурал боллоо
2022-12-01 10:13:21
Share
Share this with Close
youtube WeChat

Германы Берлин хотноо "Берлиний аюулгүй байдлын бага хурал" хэмээн нэрлэгддэг Европын аюулгүй байдал, батлан хамгаалахын 21 дэх бага хурал хоёр өдрийн турш үргэлжлэв. Энэ оны хоёрдугаар сард Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш Герман улс анх удаагаа олон улсын аюулгүй байдлын томоохон хурлыг зохион байгуулж байгаа нь энэ юм. Уулзалтад Германы Канцлер Шольц, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Германы Батлан хамгаалахын сайд Ламбрехт, Норвегийн Батлан хамгаалахын сайд Грахам, Шведийн Батлан хамгаалахын сайд Йонссон, Финландын Батлан хамгаалахын сайд Кекконен, ЕХ-ны Цэргийн комиссын дарга Бриг нарын зэрэг улс төр болон цэргийн хүрээний ахлах төлөөлөгчид оролцов.

Шольц Герман улс Украиныг санхүү, улс төр, цэрэг, хүмүүнлэгийн чиглэлээр үргэлжлүүлэн дэмжинэ гэж мэдэгдээдд Орос-Украины мөргөлдөөнийг хэлэлцээрийн замаар зогсоохыг уриалав. Үүний зэрэгцээ тэрээр ОХУ-тай аюулгүй байдал болон пуужин байршуулах зэрэг тулгамдсан болон шийдвэрлээгүй асуудлуудыг хэлэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэхүү санаачлагыг сайшааж, НАТО цагдаа болон цэргийн хүчийг үр дүнтэй зохицуулахын тулд зохицуулах алба байгуулж, Европын холбоо болон хувийн компаниудыг оролцуулна гэж мэдэгдэв.