Хятад Арабын сайн сайхан харилцааны тухайд
2022-12-07 20:06:12
Share
Share this with Close
youtube WeChat

“Арабын Холбоо нь Хятад улстай хамтдаа цар тахлын эсрэг тэмцэх хамтарсан баримт бичгийг нийтэлсэн, цар тахлын эсрэг тэмцсэн Хятадын амжилтыг нийтээрээ сайшаан дэмжсэн анхны, чухал бүс нутгийн байгууллага юм.”

“Саудын Арабын хаан Салман Ибн Абдул-Азил Эль Сауд бол  Хятад улсын дарга Ши Жиньпинд хамгийн түрүүнд цахилгаан утас илгээн, цар тахлын эсрэг Хятадын тэмцлийг дэмжсэн гадаадын төрийн тэргүүн юм.”

“Хятад улс АНЭУ хийгээд Бахрейн улстай хамтран КОВИД-19-ийн эсрэг дэлхийн анхны идэвхгүйжүүлсэн вакцины гуравдагч үе шатны олон улсын клиникийн туршилт өрнүүлсэн.”

“Тунис улсад Бэйдөү дагуулын навигацийн системийн гадаад улс дахь анхны төв байгуулагдсан.”

Саяхан нийтэлсэн “Шинэ эрин дэх Хятад Арабын хамтын ажиллагааны тайлан”-д эдгээр олон үйл явдлуудыг нэрлэн тэмдэглесэн нь Хятад Араб газар зүйн хувьд алс хол алслагдсан боловч харилцаа холбоо ийм нягт байдаг.

Катарт яг болж буй хөл бөмбөгийн ДАШТ-ээр авч хэлэхэд Хятадын компанийн барьж байгуулсан дэлхийн хэмжээнд олон шинэ рекордыг бүтээсэн, “Алтан аяга” хэмээгдсэн “Лусайл Стадион”, хөл бөмбөгийн ДАШТ-ний гол цэнгэлдэх хүрээлэнгийн замыг гэрэлтүүлсэн 5G гэрэлтүүлэг, Дохагийн өмнөд хэсэгт байгуулагдсан “дэлхийн хамгийн том ус хадгалах сан” гээд тэмцээний талбайн дотно гадна Хятад улсын эленментүүд олон байгаа юм.

Хятадад Арабын тухай ярихад мөн ойр дотно санагддаг. Арабын уран зохиолын алдартай бүтээл “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийг Хятад хүмүүс сайн мэддэг. Араб маягийн барилга цогцолбор, хувцас, дүрслэх урлаг Хятадуудын талархлыг ихэд хүлээдэг.

“Катар-2022” ДАШТ нээгдэхийн өмнөхөн өрнөдийн зарим улс төрийн хүчин “хүний эрх”-ийн нэрээр  “дипломат бойкот” гэгчийг  хөөрөгдсөн байна. Хятад улс Катарт улс төрийн гуйвшгүй дэмжлэг үзүүлж, Катар улс ДАШТ-ийг зохион байгуулахыг нь олон замаар  дэмжин, спортыг улс төржүүлэхийг эрс эсэргүүцсэн юм.

2021 оны 10-р сараас 2022 оны дөрөвдүгээр сарын хооронд Америкийн Принстон их сургуулийн намын бүлгийн харьяалалгүй судалгааны сайт “Арабын Барометр”-ээс Ирак, Иордан, Ливан зэрэг Арабын 9 оронд хийсэн санал асуулгын дүнд харуулснаар, Арабын орнуудын иргэдийн хувьд Хятад улс АНУ-аас илүү таалагдсан үзүүлэлт гарчээ.

Жилийн сүүлч болж буй энэ үеэр Хятад улс болон Арабын орнуудын харилцаа дахин өрнүүн хөгжиж, Хятад Арабын орнуудын хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт хүмүүст хүлээлттэй байна.

Уртнасан