Сүүлийн өдрүүдэд цар тахлын эсрэг бодлогодоо Хятад улс өөрчлөлт орууллаа. Тэгвэл Хятад улс өнгөрсөн гурван жилд цар тахлаас сэргийлэх хатуу дэглэм барьж, юу хийж амжуулсан бэ?
Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны Цар тахлын нөхцөл байдлыг зохицуулах ажлын хэсгийн мэргэжилтний багийн ахлагч Лян Ваньнянь “Мэдээж, цар тахлаас урьдчилан сэргийлэх нь тахал өвчин үүсэхээс өмнөх эдийн засаг, нийгмийн хэвийн байдалд нь буцаахын төлөө юм. Гэвч энэхүү зорилтыг биелүүлэхэд угтвар нөхцөл шаардагдана. Жишээ нь вирусийн хоруу чанар, эмгэг төрүүлэгч чанар буурах ёстой. Одоо голлон тархаж буй омикроны мутаци үүссэн хувилбар нь нэгэнт эдгээр болзлыг хангасан. Тэгээд хүмүүсийн дархлааны түвшин дээшилж, нэг ёсондоо үр дүнтэй “халхавч”-ыг бий болгож, халдварын улмаас хүндээр өвчлөх, нас барахаас сэргийлж чадах болсон явдал юм” гэжээ.
Нэг. Бүх боломжоо дайчилж ард түмний эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалсан. Ковид-19 гармагц анхны омог, цаашлаад дельта омог зэрэг хор хөнөөлтэй, өндөр эрсдэлтэй вирусийн эсрэг үр дүнтэй сэргийлж чадсан юм. Үүнийг статистик тоо баримт нотолно. 2022 оны 12 сарын 3-ны өдрийн байдлаар Хятад улсад халдвар авсан хүний тоо 1.7 сая болжээ. Нас барсан хүн 5235 байна. Энэ нь Хятад улсын 1 сая хүн тутамд 3 хүн Ковидоор нас барсан гэсэн үг юм. Харин энэ тоо Америкт 3000, Их Британид 2400 давжээ. Америкийн хүн амын дундаж насжилт 2019-2021 онд 2.7 хувь буурч, 76.1 болсон байна. Харин Хятад улсын дундаж наслалт 2019 онд 77.4, 2020 онд 77.93, 2021 онд 78.2 болж нэмэгдсэн байна.
Хоёр. Эдийн засгийн өсөлтийг бүх боломжоо ашиглан тогтворжуулахыг хичээсэн. Цар тахлын өмнөх улирал буюу 2019 оны 4 дүгээр улиралд Хятад улсын ДНБ-ий өсөлт том эдийн засагтай Энэтхэг зэрэг улсаас хамаагүй давж байв. 2019 оны 3 дугаар улирлаас 2022 оны 3 дугаар улирлын хоорондох бүтэн 3 жилд Хятадын ДНБ-ий жилийн дундаж өсөлт 4.6%, Энэтхэгт 2.2%, Америкад 1.6% байгаа бол Япон, Герман, Франц, Их Британ улсад 0.5 хувиас доогуур гарсан байна. Хятадын эдийн засгийн өсөлт 2022 онд мэдэгдэхүйц удааширсан хэдий ч гурван жилийн дундаж өсөлтөөрөө эдгээр улсын эдийн засгаас өндөр хэвээр байгаа юм.
Гурав. Вакцинжуулалтыг цаг алдалгүй эхлүүлсэн. Энэ 2022 оны 11 сарын 28-ны байдлаар Хятад улс үндэсний хэмжээнд 3 тэрбум 443 сая 452 мянган тун вакцин тарьжээ. Үүнд 1 тэрбум 346 сая 310 мянган хүн хамрагдсан байна. Түүнчлэн ПСР шинжилгээ хийх, холбогдох урвалж зэргийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, түр эмнэлгийн дэд бүтцийг бий болгох, эм бэлдмэлийн судалгаа, эмчилгээний аргачлал боловсруулах зэрэгт баялаг туршлага хуримтлуулжээ. Энэ бүгд нь ирээдүйд КОВИД-19-ийн эсрэг тэмцэхэд, иргэдийхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад НЭГ ТОМ АЛХАМ болсон юм.