Цагаан сарын үдэшлэгийн бэлгэдэл тодорлоо
2022-12-22 16:42:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төв радио телевизийн "2023 оны цагаан сарын үдэшлэг” нь "Хөгжин цэцэглэх шинэ эрин, шинэчлэн өөрчлөгдөх сайхан амьдрал" уриатай хийгдэж байгаа бөгөөд "Тү Юань-Юань" хэмээх албан ёсны лого болон бэлгэдэл амьтны зургийг энэ сарын 22-н албан ёсоор нийтэлжээ.

"Тү Юань-Юань" хэмээх бэлгэдэл нь дээшээ харайж буй туулайн төрхийг илэрхийлсэн бөгөөд туулайг нэрлэх "Мао" хэмээх эртний ханзыг уран бичлэгийн зурлагатай өвөрмөц хослуулж, өөдлөн дэвжиж, цэцэглэн хөгжих санааг уран гайхалтай харуулжээ. 

Нэг сарын дараа буюу аргын тооллын нэгдүгээр сарын 21-нд Хятадын төв радио телевизийн "2023 оны цагаан сарын үдэшлэг” -ээр Тү Юань-Юань та бүхэнд цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэх болно.