2023 оны Хятад улсын дипломат харилцааны зургаан том үүргийг танилцуулав
2022-12-25 14:57:25
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И 12-р сарын 25-нд болсон “2022 оны олон улсын нөхцөл байдал болон Хятадын дипломат харилцааны семинар”-т видеогоор үг хэлжээ.

Тэрээр, 2023 он бол ХКН-ын 20-р их хурлын зориг санааг бүх талаар хэрэгжүүлэх эхний жил, мөн ч социалист орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аяны эхлэлийн жил гэдгээрээ онцлог юм. Тиймд: Нэгд, төрийн тэргүүний дипломат харилцааг сайтар зохион байгуулж, гол ажлаа болгоно. Хоёрт, бүх талыг харгалзан дипломат харилцааны ажлыг нэгдэлтэй төлөвлөнө. Гуравт, Глобал засаглалын тухай улам олон улс оронтой үзэл бодлоо нэгтгэнэ. Дөрөвт, улс орны чансаатай хөгжил болон гадаадад нээлттэй хөгжилд идэвхтэй үйлчилнэ. Тавд, улс орныхоо эрх ашгийг тууштай хамгаална. Зургаад, олон улс дахь нэр нөлөөгөө үргэлжлэг нэмэгдүүлэх зэрэг болно гэжээ.