Хятад улс хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахыг дэмжинэ
2022-12-27 15:29:50
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлөөс өнөөдөр буюу 12-р сарын 27-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр, Хятадын чип зэрэг бүтээгдэхүүний экспортод чиглэсэн Америкийн хяналтын арга хэмжээний талаар Хятад улс ДХБ-ын маргааныг зохицуулах механизмд хандаж буйтай холбогдуулан уг Зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятадын засгийн газрын хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалахыг тууштай дэмжинэ гэв.

Экспортын хяналтын зорилго нь улс орнуудыг цөмийн, биологийн болон химийн зэвсэг түгээхээс хамгаалах, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад оршино. Харин сүүлийн жилүүдэд АНУ зориудаар Хятадын олон тооны аж ахуйн нэгжийг АНУ-ын экспортын хяналттай аж ахуйн нэгжийн жагсаалтад оруулж, Хятадын компаниудын өндөр хүчин чадалтай тооцоолох чип, дэвшилтэт компьютер, хагас дамжуулагч үйлдвэрлэлийн болон тоног төхөөрөмж, холбогдох технологи нийлүүлэх боломжийг хатуу хязгаарласан. АНУ-ын энэхүү ажиллагаа нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрээр худалдаагаа ивээж байна, энэ нь ДХБ-ын ялгаварлан гадуурхахгүй байх, тоон хязгаарлалтыг хориглох зарчмыг зөрчиж буй бөгөөд дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж байна.

Хятадын Засгийн газар энэхүү асуудлыг хууль эрхзүйн аргаар шийдэж, дэлхийн чип зэрэг чухал аж үйлдвэрийн сүлжээний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг баталгаажуулахыг хичээж байна. Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл болон Хятадын Олон улсын худалдааны танхим үүнийг тууштай дэмжиж буй бөгөөд ДХБ-ын дүрэм журмыг сахиж, олон талт үзлийн том гэр бүлд аль болох хурдан буцаж ирэхийг АНУ-д уриалав.