Японы батлан хамгаалахын төсөв ихээр нэмэгдсэн явдалд Хятадын тал анхаарал хандуулж байна гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 27-нд хэллээ.
Японы засгийн газар энэ сарын 23-нд хуралдуулсан засгийн газрын түр худалдаанаар 2023 оны санхүүгийн жил дэх батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэн 6.8 их наяд иен болгох шийдвэр гаргасан нь рекордыг шинэчилсэн талаар эх сурвалжид мэдээлжээ.
Үүнтэй холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ: "Японы тал бүс нутгийн хурцадмал байдлыг хөөрөгдөн сурталчлахаар дамжин өөрийн цэргийн хүчиндээ ахиц гаргахыг хайж байна, энэ үйлдэл нь маш аюултай. Япон улс зөвхөн өөрийгөө хамгаалах, энх тайван замаар хөгжих замналыг үнэнхүү чин үнэнээсээ баримталж байгаа эсэх нь Азийн хөрш орнууд хийгээд олон улсын хамтын нийгэмлэгийнхэнд яах аргагүй сэжиг эргэлзээ төрүүлж байна. Японы тал түрэмгийллийн түүхээс сайтар сургамж авч, цэргийн аюулгүй байдлын салбарт үг үйлдлээ тунгаан хянаж, Азийн хөрш орнууд хийгээд олон улсын хамтын нийгэмлэгт улам бүр итгэлээ алдахаас зайлсхийх нь зүйтэй" гэв.
\Уртнасан\