"Бүс ба зам"-ын хурал боллоо
2022-12-28 15:06:11
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: "Бүс ба Зам" олон улсын судалгааны байгууллагын хамтын ажиллагааны хорооны 2022 оны хурал энэ сарын 27-ны өдөр онлайн болон оффлайн хэлбэрээр болов. Хурлаар өнгөрөгч хурлаас хойших ажлаа дүгнэж, дараагийн шатны ажлыг төлөвлөн хэлэлцэн, зөвлөлийн журмыг шинэчлэн батлах тухай холбогдох тогтоолуудыг гаргаж, шинэ дарга, дэд даргыг сонгон, дэлхийн судалгааны байгууллагын тайлан цуглуулах үйл ажиллагааг эхлүүлжээ.

Удирдах зөвлөлийн даргаар шинээр сонгогдсон, Хятадын Синьхуа агентлагийн захирал Фу Хуа үндсэн илтгэлдээ, “2013 онд Хятад улсын дарга Ши Жиньпин "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлснээс хойших 10 жилийн хугацаанд "Бүс ба зам" санаачилгаас практик гүнзгий хөгжиж, дэлхийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан юм” гэв.

Гадаад дотоодын судалгааны төвийн есөн төлөөлөгч холбогдох судалгааны үр дүнг хуваалцаж, дэлхийн судалгааны байгууллагуудын тайланг цуглуулахад идэвхитэй оролцож, солилцоо хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, ирэх онд "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ойг тохиолдуулан, "Бүс ба зам" олон улсын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжиж, "Бүс ба зам"-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг шинэ шатанд гаргахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

"Бүс ба зам" олон улсын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааны хороог 2019 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулж, Синьхуа агентлаг ба Хятадын гадаад дотоодын 15 судалгааны байгууллага нэгджээ.