Синьхуа агентлагийн мэдээ: Энэ онд Шиньжяны хөвөнгийн үйлдвэрлэл 5 сая 391 мянган тонн болж, өмнөх оныхоос 262 мянган тонноор нэмэгдэж, Хятадын нийт хөвөнгийн үйлдвэрлэлийн 90.2 хувийг эзэлж, дээд амжилт тогтоосон байна. Шиньжяны хөвөнгийн үйлдвэрлэл, нэгжийн ургац, тариалалтын талбай, түүхий эдийн хуваарилалт зэрэг үзүүлэлтээрээ 28 жил дараалан Хятадад нэгдүгээр байранд жагссаар байна.
Үндэсний статистикийн газрын Шиньжяны шалгах багийнхны мэдээлснээр, тус байгууллага 2022 онд Шиньжяны хөвөн тариалах талбайг хиймэл дагуулын зайнаас тандсан дүнгээр 2.5 орчим сая га талбайтай буй нь өнгөрсөн оныхоос бараг 10 мянган га-гаар буурч, Хятадын нийт тариалах талбайн 83.2 хувийг эзлэв.
Дээрх тоо баримтаас харахад, энэ жил Шиньжяны хөвөнгийн тариалалтын талбай өмнөх оныхоос бага зэрэг багассан ч нэгжийн ургацын түвшин нэмэгдсэний үр дүнд үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, өмнөх оныхоос 5 хувиар өссөн байна. Шиньжяны Уйгарын Өөртөө Засах Орны Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хэрэг эрхлэх газрын мэдээлснээр, сүүлийн жилүүдэд Шиньжяны хөвөнгийн үйлдвэрлэл өргөн цар хүрээнд тариалалтын хувь хэмжээг нэмэгдүүлж, эрчимжүүлсэн түвшинг дээшлүүлэн, нэгж талбайд ногдох хөвөнгийн ургац нэмэгдсээр байна.
Өдгөө Шиньжян бол Хятадын хамгийн том, дэлхийн хамгийн чухал хөвөн үйлдвэрлэлийн бүс юм. Шиньжяны хөвөнгийн үйлдвэрлэл нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 20 орчим хувийг эзэлдэг бөгөөд Шиньжяны тариачдын бараг тал хувь нь хөвөнгийн үйлдвэрлэл эрхэлдэг.