Дайнаас ашиг горилж байна
2022-12-28 10:06:45
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа, “АНУ болон түүний НАТО-гийн холбоотнууд байлдааны талбарт ялалт байгуулснаар Оросыг сулруулж, сүйтгэхийг зэхэж байна” гэжээ.

Лавров хэлэхдээ, “Оросын эсрэг сөргөлдөх АНУ-ын хүсэл улам бүр түрэмгий болж байна. ОХУ, АНУ-ын засгийн газартай хэвийн харилцаа холбоо тогтоох боломж ерөөс алга байна. АНУ эдийн засаг, цэргийн салбарт ашиг олохын төлөө Орос, Украины мөргөлдөөнд үргэлжлэн зэр зэвсэг нийлүүлсээр байгаа бөгөөд Орос Европын хэвийн харилцааг алдагдуулж, Европын орнуудыг зөвхөн АНУ-ын талд байлгахыг хүсэж байна” гэжээ.