Сүүлийн өдрүүдэд АНУ-д үргэлжилсэн цасан шуурга болон хэд хоног үргэлжилсэн гэнэтийн хүйтэн уур амьсгал олон газрын оршин суугчдын цахилгаан, ус, дулааны хангамжид ноцтой нөлөөлжээ. ABC агентлагийн мэдээлснээр, Миссисипи мужийн Жексон хотод сүүлийн үеийн цаг уур усан хангамжийн байгууламжид ноцтой хохирол учруулснаар усны даралт хангалтгүй хэмжээнд хүрч, тухайн нутгийн зарим гэрийн ус таслахдаа тулжээ. 12-р сарын 27-нд тус нутагт онц байдал зарласнаа Жексон хотын дарга Лумумба мэдэгдсэн байна.
Лумумба, “Жэксон хот одоогоор хамгийн хүнд байдалтай тулгараад байна” гээд ус дамжуулах хоолой задарсан тохиолдолд даруй мэдээлж, усны даралтыг хэвийн байлгахын тулд цоргыг хааж байхыг иргэдэд уриаллаа.
Жэксон хот урт хугацааны турш усны асуудалд өртсөөр ирсэн. Он гарснаас хойш тус хотод цаг агаарын эрс тэс уур амьсгалын улмаас олон удаа усны хямрал үүссэн бөгөөд усан хангамжийн систем өөдтэй ажиллаж чадахгүй байна хэмээн оршин суугчид гомдол мэдүүлсээр байна.