ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо хуралдав
2022-12-28 09:59:16
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо 12-р сарын 26-27-ны өдрүүдэд намын гишүүдийн шүүмжлэлийн хурал хуралдаж, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, намын 20-р их хурлаас гаргасан томоохон шийдвэр бодлогыг хэрэгжүүлэхийн тулд намын гишүүд, боловсон хүчнийг нэгтгэн удирдаж, Төв хорооны улс төрийн үйл хэрэгт идэвхитэй оролцуулан, цаашид хичээл зүтгэл гаргахыг шаардсан байна.

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, чухал үг хэлэв.

Төв хорооны Улс төрийн товчооны гишүүдийн илтгэл доорх зургаан сэдэвт төвлөрчээ.

Нэгд, ХКН-ын 20-р их хурлын үзэл санааг цаашид судалж, хэрэгжүүлэхийн ач холбогдлыг илүү гүнзгий ойлгох.

Хоёрт, үзэл санаа, улс төр, үйл ажиллагааны ухамсраа улам дээшлүүлэх.

Гуравт, Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын тухай үзэл бодлын урт хугацааны удирдамжийн ач холбогдлыг гүнзгий ойлгож, ажлаа цаашид ахиулах.

Дөрөвт, Хятад маягийн орчин үеийн социалист шинэчлэлийн стратегийн хэрэгжилтийг гүнзгий ойлгож, үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлах.

Тавд, боловсон хүчин намын дүрэм журам, сахилга батыг сайтар хэрэгжүүлэхийн тулд намдаа үлгэр дуурайлаа үзүүлэх.

Зургаад, намын улс төрийн үүрэг хариуцлагаа биечлэн биелүүлэх зэрэг болно.

Ши Жиньпин онцлохдоо, ХКН-ын 20-р их хурал нь орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулж, Хятад маягийн шинэчлэлээр Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг ахиулах томоохон төлөвлөгөө гаргасан. Энэ нь шинэ эрин, шинэ аянд нам, улс орныхоо хөгжлийн зорилго, үүрэг хариуцлагыг тодорхойллоо гээд энэ удаагийн дотоодын намын гишүүдин шүүмжлэлийн хурлын үеэр Төв хорооны Улс төрийн товчооны нөхдүүд ажлаа сайн хийх талаар санал, санаачилга дэвшүүлж, хурлын дараа бодитой үр дүнд хүрэхийн тулд судалгаа шинжилгээ, арга хэмжээ авч, хичээж ажиллахыг хүссэн байна.