Хятадын албаны талаас энэ сарын 26-ны орой мэдэгдэл гаргаж, "Шинэ хэлбэрийн коронавирусын уушгины хатгалгаа" нэрийдлийг "Шинэ хэлбэрийн коронавирусын халдвар" болгон өөрчилсний зэрэгцээ 2023 оны 1-р сарын 8-наас эхлэн "БНХАУ-ын Халдварт өвчнийг сэргийлэн засах тухай хууль"-ийн дагуу Шинэ хэлбэрийн коронавирусын халдварлалд өмнө нь "B ангилалын A зэрэглэлийн хяналт" хэрэгжүүлж байсныг "B ангилалын B зэрэглэлийн хяналт" болгон зохицуулахыг зарлалаа. Уг зохицуулалт хэрэгжиж эхэлснээр Хятад улс КОВИД-19 вирусын халдвар авагсдад тусгаарлалт хэрэгжүүлэхгүй, ойр хавьталтыг нотлон тогтоохгүй, эрсдэлийн өндөр, бага зэрэглэлийг тогтоохгүй, хилээр нэвтэрсэн хүмүүс хийгээд ачаа бараанд хижгийн хорио цээр, халдварт өвчний хяналт удирдлагыг мөрдөн хэрэгжүүлэхгүй болох юм.
Энэ нь Хятад улс цар тахлыг сэргийлж хянах бодлогоо улам сайжруулж, вирусийн мутаци өөрчлөлт, халдварын нөхцөл байдал, хянан сэргийлэх туршлагадаа ерөнхийлсөн үнэлгээ гаргасан үндэс суурийн дагуу бодит үнэнээс зөвийг эрэлхийлж, цар тахлаас сэргийлэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр оновчтой болгосон санаачилгатай шийдвэр бөгөөд ард түмнийг дээдлэх, амь насыг дээдлэх зарчмыг уулын адил журамлан баримталсан явдал юм.
Цар тахал дэгдсэн эхний үед Хятад улс холбогдох хуулийн дагуу уг өвчнийг B ангилалын халдварт өвчөнд хамруулж, халдварт өвчнийг сэргийлэн хянах A зэрэглэлийн арга хэмжээ хэрэгжүүлж, хатуу арга хэмжээгээр тус халдвар түгэн дэлгэрэхийг боломжийн хэрээр тогтоон барьсан. Гурван жил шахам хугацаанд Хятад улс сэргийлэн хянах, оношлон эмчлэх 9 удаагийн арга төслийг боловсруулснаар, өвчин үүсгэх чадвараар харьцангуй чанга байсан эхний үеийн вирус, дельта хувилбар өргөн хүрээтэй дэлгэрэхийг амжилттай хориглож, өвчлөлт хүндрэх болон нас баралтыг маш их бууруулж, вакцин, эм бэлдмэлийн судалгаа, хэрэглээ хийгээд эмчилгээний нөөцийн бэлтгэлд нандин цагийг хожиж өгсөн юм. Хятад улс дахь цар тахлын халдварлалт, нас барсан тохиолдлын тоо дэлхийн хэмжээнд хамгийн дор түвшинд байсан бөгөөд эдийн засгийн хөгжил, цар тахлыг сэргийлж хянахыг ерөнхийд нь зохицуулсан нь илэрхий үр бүтэмжид хүрэв.
Омикрон мутаци хувилбарын өвчин үүсгэх чадвар нь буурч, тун цөөн тооны өвчтөнд уушгины хатгалгааны илрэл гарч байгааг эдүгээ дэлхийн анагаахын эртдэмтэд нийдэмдээ хүлээн зөвшөөрч байна. Хятад улс "Коронавирусийн уушгины хатгалгаа"-ны нэрийдлийг "Шинэ хэлбэрийн коронавирусын халдвар" болгон өөрчилсөн нь одоогийн өвчин эмгэгийн сөрөг нөлөө, онцог шинжийг тусгахад илүү тохирч байна. Коронавирусын халдварлалд "B ангилалын B зэрэглэлийн хяналт" хэрэгжүүлэхээр зохицуулсан нь одоогийн цар тахлын нөхцөл байдалд илүү нийцэж буй нь бүх зүйлд бодит үнэнээр гараа болгох, шинжлэх ухааны үндэслэлээс арга зам олох цар тахлыг сэргийлэн хянахын онцлогийг тусгалаа. "B ангилалын B зэрэглэлийн хяналт" болгосон нь сэргийлэн хянахыг чөлөөтэй болгосон явдал огт биш, харин ажлын гол талыг "халдвараас сэргийлэх"-ээс "эрүүл мэндийг баталгаажуулах, өвчлөлт хүндрэхээс сэргийлэх"-эд шилжүүлж, цар тахлаас эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг боломжийн хэрээр багасгаж буй явдал юм.
Хятадын албаны талаас нийтэлсэн шинэ бодлогод "B ангилалын B зэрэглэлийн хяналт" хэрэгжсэний дараа баримтлах 12 зүйлийн заалт бүхий арга хэмжээг жагсаасан бөгөөд үүнд ахмадуудын вакцинд хамрагдсан үзүүлэлтийг нэмэгдүүлэх, өвчтөнүүдийн эм бэлдмэл хэрэглэх, оношилгоо хийлгэх хэрэгцээ шаардлагыг нь хангах, эмчилгээний нөөцийн бүтээн байгуулалтад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутаг дахь халдварын сэргийлэлтийг чангатгах зэрэг агуулга багтсан юм. Эдгээр арга хэмжээ нь цар тахлыг сэргийлэх бодлогод зохицуулалт хийгдсэн өнөөгийн шилжилтийн үеийн эрсдэлд чиглэсэн тул шинжлэх ухааны үндэслэл, оновчтой шинж чанарыг харууллаа.
Эдгээрийн дотор, дотоод гадаадын зорчигчдод хэрэгжүүлэх хяналт удирдлагын арга хэмжээг сайжруулсан нь гадаадын мэдээллийн хэрэгслийн анхаарлыг ихэд татаж байна. Үүнд: Хятадад ирэх хүмүүс зорчихоосоо өмнөх 48 цагийн потор ПСР-ын шинжилгээ хийлгэх шаардлагатай, харин хилээр орсны дараа бүх нийтийн ПСР шинжилгээ хийх ба төвлөрүүлэн тусгаарлахыг цуцлана. Хятад улсын засгийн газар ажил үйлдвэрлэлийг сэргээх, бизнес эрхлэх, гадаадад сурах, төрөл төрөгсөд буюу танил хүмүүсээ эргэх зэрэг гадаадын иргэншилтэй хүмүүсийн Хятадад ирэхийг зохицуухаа цаашид сайжруулан, виз олголтод зохих дөхөм нөхцөл хангана. Усан тээвэр, хуурай замын боомтуудын зорчигч тээврийн хилээр нэвтрэхийг алхам алхмаар сэргээнэ. Олон улсын цар тахлын нөхцөл байдал, талуудын үйлчилгээ, баталгаажуулалтын чадварыг үндэслэн Хятадын иргэдийн хилийн чанадад аялан жуулчлахыг алхам дараалалтай сэргээх зэрэг арга хэмжээ багтжээ.
12-р сар гарснаас хойш, цар тахлын халдварыг сэргийлэх “10 зүйлийн шинэ арга хэмжээ” нийтлэгдсэнээр Хятадын иргэдийн бүс нутаг дамнан зорчих, ирж очих нь сэргэж саадгүй болов. Бээжин, Шанхай зэрэг том хотуудын гуанз ресторан, кино театр зэрэг газрууд оффлайн нөхцөлд нээлттэй ажиллах болов. Зүүн бүсийн далайн эрэг дагуух Жэжян, Жянсу мужаас төв баруун бүсийн Хунань, Сычуань муж хүртэл компаниуд ажил үйлдвэрлэлээ яаравчлан сэргээж, хил дамнасан хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа шинээс сэргэв. "Морган Стэнли"-ийн саяхан нийтэлсэн "2023 оны дэлхийн макро хэдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв" тайланд, ирэх жил дэлхийн эдийн засгийн өсөлтийн ерөнхий хөдөлгөх хүч хангалтгүй байх юм, гэхдээ Азийн эдийн засаг хамгийн илүү өөдрөг төлөвтэй байх бөгөөд Хятад, Энэтхэг зэрэг нь Азийн хөгжлийг дагуулна гэж үзсэн байна.
Саяхан хуралдсан ХКН-ын Төв хорооны Эдийн засгийн тухай ажлын хуралд зургаан талыг ерөнхийд нь нэн сайтар зохицуулж Хятад улсын ирэх оны эдийн засгийн ажлыг сайтар биелүүлэхийг дурдсан юм. Үүнд “Цар тахлыг сэргийлж хянах хийгээд эдийн засаг нийгмийн хөгжлийг ерөнхийд нь нэн сайтар зохицуулах”-ыг хамгийн илүү чухалчилсан байна. Цар тахлыг сэргийлэн хянах тухай Хятад улсын сайжруулсан бодлого хэрэгжихийн хэрээр, цар тахлын бодлогод зохицуулалт хийсэн өнөөгийн шилжилтийн үеийг тогтвортой даван туулах, ард түмний амь нас, эрүүл мэндийг бүх боломжоор хамгаалах, эдийн засаг нийгмийн эмх журам түргэн сэргэхийг урагш ахиулах нөхцөл боломж Хятад улсад бий гэсэн урьдчилсан таамаглалыг гаргаж юм. Энэ нь уян буурай байгаа дэлхийн эдийн засгийн хувьд авч хэлбэл сайн чимээ болох нь илт юм.
Уртнасан