Хятадын судалгааны 52 төрөл дэлхийд тэргүүлж байна
2022-12-28 10:29:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ШУА-ийн Шинжлэх ухаан технологийн стратегийн зөвлөх хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран 2022 оны судалгааны тэргүүлэх чиглэл болон "2022 оны судалгааны тэргүүлэх индекс"-ийн тайланг энэ сарын 27-ны өдөр нийтэллээ. 11 гол салбар дахь 110 төрөл, шинээр гарч ирж буй 55 тэргүүлэх зүйлд Хятад улс 52 төрлөөрөө нэгдүгээрт, нийт тоогоороо дэлхийд хоёрдугаарт жагсжээ.

"Судалгааны тэргүүлэх чиглэл-2022" тайланд хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, ургамал судлал, амьтан судлал, экологи ба байгаль орчны шинжлэх ухаан, дэлхийн бөмбөрцөг судлал, эмнэлзүйн анагаах ухаан, биологийн шинжлэх ухаан зэрэг өндөр нэгтгэсэн 11 салбар дахь харьцангуй идэвхитэй буюу хурдацтай хөгжиж буй 110 салбар болон шинээр хөгжиж буй 55 төрлийг сонгож, холбогдох салбаруудын хөгжлийн чиг хандлага, судалгааны гол асуудлуудыг бодитойгоор тусгасан байна.

"2022 оны судалгааны тэргүүлэх индекс" нь “2022 оны судалгааны тэргүүлэх төрөл” үндсэн дээрх судалгааны чиглэлээр янз бүрийн улс орнуудын гүйцэтгэлийг үнэлэв. Тайлангаас үзвэл, 2022 онд 11 үндсэн салбарын ерөнхий түвшинд АНУ хамгийн идэвхитэй, Хятад улс хоёрт, Их Британи, Герман гурав, дөрөвт тус тус жагсжээ.

11 чухал салбар дахь 110 гол төрөл, шинээр гарч ирж буй 55 төрөлд Хятад улс 52 төрлөөр нэгдүгээрт бичигдэж, бараг гуравны нэг хувийг эзэлжээ. Шинжлэх ухааны салбар дахь тэргүүлэх индексийн онооноос үзвэл, Хятад улс хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, ургамал амьтан судлал, экологи байгаль орчны шинжлэх ухаан, хими ба материал судлал, физик зэрэг салбарт нэгдүгээрт орж байна.