Хятад улс далай тэнгисийн экологийн орчныг тасралтгүй сайжруулна
2022-12-28 15:42:59
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын далай тэнгисийн байгаль орчныг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн төслийг энэ сарын 27-ны өдөр 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 38-р хуралдаанд анх удаагаа хэлэлцүүлэв.

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын Байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах хорооны дэд дарга Ван Хуняо төслийн талаар тайлбарлахдаа, “Хятадын одоогийн мөрдөж буй далай тэнгисийн байгаль орчныг хамгаалах тухай хуулийг 1982 онд баталж, 1999 онд шинэчлэн, 2013, 2016, 2017 онуудад гурван удаагаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш далай тэнгисийн орчныг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятадын далайн эко орчин ерөнхийдөө сайжирч, далайн зарим бүс нутгийн экосистемийн үйлчилгээний үйл ажиллагаа илэрхий сайжирч, нийт ард иргэдийн далай тэнгисийн экологийн орчныг хамгаалах талаарх ойлголт цаашид гүнзгийрсэн байна. Гэвч экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт хурдацтай явагдаж байгаа тул далай тэнгисийн байгаль орчныг хамгаалах тухай хууль шинэ нөхцөл байдлын шаардлагад зохицож чадахаа больсон тул нэн даруй шинэчлэн сайжруулах шаардлагатай байна” гэв.