Олон улсын соёлын үйлдвэрлэлийн яармаг нээгдлээ
2022-12-29 11:02:00
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын олон улсын соёлын үйлдвэрлэлийн 18 дахь яармаг энэ сарын 28-нд Шэньжэнь хотод нээгдлээ. Энэхүү яармаг нь инновацид суурилсан, дижитал стратеги, Хятадын гайхалтай уламжлалт соёлыг өвлөн хөгжүүлэх, соёл, аялал жуулчлал, соёлын хэрэглээг нэгтгэх, гадаад соёлын солилцоо хамтын ажиллагаа, үзэсгэлэн худалдаа, худалдааны хэлбэрийн инноваци агуулгуудтай бөгөөд үзэсгэлэн болон худалдааны платформыг бий болгоно.

Офлайн онлайнаар зохиогдож буй энэ жилийн соёлын үйлдвэрлэлийн яармаг нь офлайн экспо болон гүйлгээ, үүлэн дэлгэц, солилцоо, иж бүрэн үйл ажиллагаа гэсэн гурван хэсгээс бүрджээ. Эдгээрийн дотроос 120 мянган ам метр талбайтай нийт 6 үзэсгэлэнгийн танхимд голлон дотоод, гадаадын шилдэг соёлын үйлдвэрлэлийн төсөл, бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж байна.
Яармагт засгийн газрын төлөөлөгчид, соёлын байгууллага, аж ахуйн нэгж бүхий 2500 гаруй төлөөлөл оролцсоноос 900 шахам байгууллага, аж ахуйн нэгж цахимаар бүртгүүлжээ. Үзэсгэлэнд оролцогчдын тоо шинэ дээд амжилт тогтоогоод байна. Тэдний 70 гаруй хувь нь үндэсний соёлын салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд бөгөөд 40 гаруй хувийн соёлын бүтээгдэхүүн, төслийг экспод анх удаагаа үзүүлжээ.