Хятад, Бенин харилцан баяр хүргэв
2022-12-29 15:22:45
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин, Бениний ерөнхийлөгч Атанас Талон нар энэ сарын 29-д хоёр орон дипломат харилцаагаа сэргээсний 50 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин онцлохдоо, “Хагас зуун жилийн өмнө дипломат харилцаагаа сэргээснээс хойш, Хятад Бенин хоёр тал үргэлж чин үнэнч найрамдлаа баримталж, бие биенийхээ язгуур ашиг сонирхлын томоохон асуудалд харилцан дэмжиж туслалцсаар ирсэн. Одоогийн байдлаар Хятад, Бениний харилцааны хөгжлийн эрч хүч сайн хандлагатай байгаа бөгөөд хоёр талын олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгч байна. Хятад, Бениний харилцааны хөгжлийг миний бие дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд ерөнхийлөгч тантай хамтаар "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт болон Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээн дэх олон салбарын хамтын ажиллагаа, Хятад, Бениний харилцааг шинэ шатанд гаргахын тулд хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Атанас Талон хэлэхдээ,“Хоёр орон дипломат харилцаагаа сэргээснээс хойших 50 жилийн хугацаанд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэнд миний бие сэтгэл хангалуун байна. Ши Жиньпин даргатай хамтран ажиллаж, Бенин, Хятадын харилцааг улам эрч хүчтэй, бат бэх хөгжилтэй болгохын тулд хичээн ажиллахад бэлэн байна. Мөн Бенин Хятадын хамтын ажиллагаа өнө үүрд эв нэгдэлтэй байж, улам их үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.