Улс орнуудын халдварыг сэргийлэх бодлого нь улс орнуудын иргэдэд адил тэгш байх ёстой
2022-12-29 21:16:07
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 29-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Улс орнуудын цар тахлыг сэргийлэн хянах арга хэмжээ нь шинжлэх ухааны үндэслэлтэй, зохистой бөгөөд улс орнуудын ард иргэдэд адил тэгш байх ёстой, харин хүмүүсийн хэвийн ирж очих, харилцаа солилцоо хийгээд хамтын ажиллагаанд нөлөөлөх ёсгүй юм гэлээ.

Хятад улс цар тахлыг сэргийлэн хянах арга хэмжээндээ зохицуулалт оруулсны дараа цөөн зарим орнууд Хятадаас ирсэн зорчигчдод хилээр нэвтрэхийн хязгаарлалт хэрэгжүүлэхээ зарласан бол маш олон орнууд Хятадын иргэдэд хандсан хилээр нэвтрэхийн шалгалт шинжилгээний арга хэмжээндээ зохицуулалт хийхгүйгээ мэдэгдэв. Ван Вэньбинь үүнд холбогдуулан сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа: "Улс орнуудын цар тахлыг сэргийлэн хянах арга хэмжээ нь шинжлэх ухааны үндэслэлтэй, зохистой бөгөөд улс орнуудын ард иргэдэд адил тэгш байх ёстой, түүнчлэн хүмүүсийн хэвийн ирж очих, харилцаа солилцоо хийгээд хамтын ажиллагаанд нөлөөлөх ёсгүй гэж Хятадын тал ямагт үзсээр ирсэн. Шинжлэх ухааны үндэслэлтэй зарчим баримталж, хүч хамтран улс орнуудын хүмүүсийн ирж очихын аюулгүй байдлыг баталгаажуулж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжингийн тогтвортой байдлыг хамгаалж, олон улс эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүчин чадлаа нэмэрлэхийг бид талуудад хүсэж байна" гэв.

Уртнасан