Яргай-Ланьжөүгийн хурдны төмөр зам ашиглалтад орлоо
2022-12-29 11:22:59
Share
Share this with Close
youtube WeChat

12-р сарын 29-ний 9 цаг 20 минутад D8937 хурдны галт тэрэг Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Яргай өртөөнөөс Ганьсу мужийн Ланьжөү хот руу аялснаар нийт урт нь 431 км-ийн Яргай -Ланьжөү чиглэлийн хурдны төмөр зам албан ёсоор ашиглалтад орсныг гэрчиллээ.

Яргай-Ланьжөү чиглэлийн хурдны төмөр зам нь хойд талаараа Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орны Яргай хотоос эхэлж, өмнөд талаараа Ганьсу мужийн Ланьжөү хот хүрэх бөгөөд нийт урт нь 431 километр, хурд нь цагт 250 километр юм. Яргайгаас Жунвэй хүртэлх 212 км-ийн хэсэг нь 2019 оны 12-р сарын 29-нд ашиглалтад орж, Жүнвэйгээс Ланьжөү хүртэлх 219 км-ийн төмөр замыг 2017 оны зургаадугаар сараас барьж эхэлсэн бол өдгөө бүх барилга байгууламж, нэгдсэн туршилт хяналтын ажлыг дуусгаад байна.

Яргай-Ланьжөү чиглэлийн хурдны төмөр зам ашиглалтад орсон эхний үед зорчигч тээвэрлэлтийг өдөр тутмын, амралтын, оргил шугамын дагуу зохион байгуулж, нэг удаад дээд тал нь 15 хос галт тэрэг ажиллуулах болно.

Яргай-Ланьжөү чиглэлийн хурдны төмөр зам нь Хятадын Бээжингээс Ланьжөү хүртэлх "Найман босоо, найман хэвтээ" өндөр хурдны төмөр замын сүлжээний чухал хэсэг бөгөөд бүрэн шугамаар ашиглалтад орсноор Хятадын баруун бүсийн Ганьсу, Ниншя болон бусад нутгуудын замын сүлжээний бүтэц цаашид сайжирч үндэстнүүдийн ард иргэдийн зорчигч тээврийн эрэлт хэрэгцээг хангаж, бүс нутгийн хөгжлийг ахиулан, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхэд чухал ач холбогдлоо өгөх юм.