Бээжингийн цагаар 2022 оны 12-р сарын 29-ний өдрийн 12 цаг 43 минутад, Хятадын Жючуаны хиймэл дагуул хөөргөх төвөөс“Чанжэн-3B” зөөгч пуужинг ашиглан туршилтын 10-р 02 хиймэл дагуулыг сансарт амжилттай хөөргөж хиймэл дагуулыг товлосон тойрог замд нь амжилттай орууллаа. Уг хиймэл дагуулыг голчлон сансрын орчны хяналт шалгалт зэрэг шинэ технологиор тойрог замын туршилт хийх ажилд ашиглах юм.
Энэхүү даалгавар нь Чанжэн цуврал пуужингийн 458 дахь нислэг юм.