Ирэх онд байгалийн хийн үнийн дарамт үргэлжилсээр байх болно
2022-12-29 10:59:06
Share
Share this with Close
youtube WeChat

Германы дэд канцлер бөгөөд Эдийн засаг, уур амьсгалын сайд Роберт Хабек, “2023 онд Германы байгалийн хий хэрэглэгчид өндөр үнийн дарамтад үргэлжлэн нэрвэгдсээр байх болно. Герман улс Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг орлох дэд бүтцийг бий болгохоор төлөвлөж байна. Мөн ирэх оны эцсээр байгалийн хийн үнийг аажмаар бууруулахыг хичээж байгаа хэдий ч энэ нь 2021 оны түвшнээс доош болтол буурч чадахгүй байж магадгүй” гэж хэлснийг Германы мэдээллийн агентлаг энэ сарын 28-ны өдөр мэдээлжээ.

Европын хамгийн том эдийн засгийн цогц Герман улс байгалийн хийн хэрэгцээгээ олон жилийн турш Орост найдаж ирсэн. Герман зэрэг ЕХ-ны орнууд АНУ-ын араас Орост хориг арга хэмжээ хэрэгжүүлсэн, мөн ОХУ-аас Европт байгалийн хий нийлүүлдэг "Хойд урсгал"-ын хоёр хоолой есдүгээр сарын сүүлчээр алдагдалд орсны улмаас ОХУ Герман руу байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоогоод байгаа юм.