Ард түмэн, амь насыг дээдлэх үзэл ойлголт ямагт өөрчлөгдөөгүй
2022-12-29 21:20:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 29-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Гурван жилийн туршид Хятад улс цар тахлыг сэргийлэн хянах арга хэмжээгээ цар тахлын халдварын нөхцөл байдлыг үндэслэн тасралтгүй өөрчлөн зохицуулсаар ирсэн, гэхдээ ард түмнийг дээдлэх, амь насыг дээдлэхийг баримтлах нь ямагт өөрчлөгдөөгүй юм гэв.

Хятад улс цар тахлыг сэргийлэн хянах бодлогодоо зохицуулалт оруулсан нь Хятад улсын цар тахлыг сэргийлэн хянах үзэл ойлголт өөрчлөгдсөн бөгөөд ард түмний амь насны аюулгүй байдлыг цаашид чухалчлахгүй болсныг харуулж байна хэмээн өрнөдийн зарим мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ. Ван Вэньбинь үүнд холбогдуулан сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулахдаа: Энэ хэллэг нь бодит үнэнд бүрмөсөн нийцэхгүй, шинжлэх ухаанаас гажсан бөгөөд бүрмөсөн өөр санаа агуулсан гүтгэлэгийн яриа юм гэжээ.

Ван Вэньбинь хэлэхдээ: Цар тахлын халдвар дэгдсэнээс хойш Хятадын тал ард түмнийг дээдлэх, амь насыг дээдлэхийг баримталж, ард түмний амь насны аюулгүй байдал хийгээд биеийн эрүүл мэндийг хамгийн их хүчин чармайлтаар хамгаалж, өвчтөн нэгбүрийг авран эмчлэхийн тулд бүх хүчин чармайлтыг гаргасан юм. "Гурван жилийн туршид Хятад улс олон улсын цар тахлын халдварын таван удаагийн дэлгэрэлтийн эсрэг үр дүнтэй тэмцэж, өвчин үүсгэх чадвараар нэлээд чанга байсан эхний үеийн вирус, дельта мутаци хувилбар өргөн хүрээтэй дэлгэрэхээс зайлсхийж, хүнд өвчлөлт, нас баралтыг маш их бууруулсны зэрэгцээ вакцин, эм бэлдмэлийн судалдгаа, хэрэглээ хийгээд эмчилгээ зэрэг нөөцийг бэлтгэхэд нандин цагийг хожиж өгсөн юм. Хятад улс дахь цар тахлын халдварлалт хийгээд нас баралтын тоо дэлхийн хэмжээнд хамгийн дор түвшинд байгаа бөгөөд хүн нэгүрийн урьдчилсан таамаглалын наслалт 77.3 байснаас 78.2 болж дээшилсэн юм" гэв.

\Уртнасан\