Хятад улс цар тахлын халдварыг сэргийлэх бодлогодоо зохицуулалт оруулсныг өрнөдийн зарим мэдээллийн хэрэгсэл гүтгэн муулсанд чиглүүлэн Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 28-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Холбогдох хэллэгүүд нь өрөөсгөл хандлагатай зохиомол цуурхал, гүтгэлэг, өөр санаа агуулсан улс төрийн явуулгаар дүүрэн байна, эдгээр нь бодит үнэний шалгуурыг даахгүй бөгөөд бодит байдалтай яг эсрэгээрээ юм. Олон улсын хамтын нийгэмлэг үүнийг тод харж байгаа тул тэдний энэ оролдлогыг дагахгүй юм гэв.
Ван Вэньбинь хэлэхдээ: Цар тахал дэгдсэнээс хойших гурван жилд Хятадын засгийн газар ард түмнийг, амь насыг ямагт дээдлэн, бүх нөөцөө хөдөлгөн ашиглаж Хятадын иргэд нэгбүрийн амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг бүх боломжоор хамгагалж, цар тахлын халдварын удаа дараа бүрийн түрэлтийг хориглож, вирус хамгийн хүчтэй газар авсан хүндрэл бэрхшээлтэй үеийг үр дүнтэй даван туулсан. Дэлхийн хэмжээнд авч үзвэл, Хятад улс дахь өвчтөний хүндээр өвчлөх түвшин, нас баралтын түвшин хамгийн дор юм гэв.
\Уртнасан\