Халдварын эсрэг тэмцэлд бүх талын ялалт байгуулахад итгэл дүүрэн байна
2022-12-29 00:59:32
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс цар тахлыг сэргийлэх бодлогоо сайжруулан боловсронгуй болгосныг Хятадад дахь гадаадын олон орнуудын худалдааны нийгэмлэг хийгээд гадаадаас Хятадад суугаа зарим орнуудын дипломат байгууллага эерэгээр үнэлсэнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөлөлөгч Ван Вэньбинь энэ сарын 28-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Эрүүл мэндийг баталгаажуулах, өвчлөлт хүндрэхээс сэргийлэх сэргийлэлтийг бат сахихын зэрэгцээ эдийн засаг нийгмийн дэг журам түргэн сэргэхийг урагш ахиулж, эцсийн шатанд цар тахлын эсрэг тэмцэлд бүх талын ялалтыг байгуулах итгэл Хятад улсад бий гэв.

Хятад улс КОВИД-19 вирусийн халдварлалд “B ангилалын B зэрэглэлийн хяналт” хэрэгжүүлэхийг дурдсан явдалд холбогдуулан Хятад дахь Америкийн худалдааны нийгэмлэг, Их Британийн худалдааны нийгэмлэг, Германы худалдааны нийгэмлэг зэрэг Хятад дахь гадаадын олон худалдааны нийгэмлэг хийгээд Хятадад суугаа гадаадын зарим орнуудын дипломат байгууллага байр сууриа илэрхийлэн, уг арга хэмжээ нь Хятадын болон гадаадын хүмүүсийн ирж очих, бизнес аяллыг сэргээхэд тустай бөгөөд хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийн итгэлийг нэмэгдүүлж, зах зээлийн тухай өөдрөг сэтгэлгээг сэргээхэд тустай, Хятад улс хойшид ч гадаадын хөрөнгө оруулагчдын түрүүлэн хөрөнгө оруулалт хийх зорилтот газар байх болно гэж үзсэнийг эх сурвалжид мэдээлжээ.

Үүнд холбогдуулан Ван Вэньбинь хэлэхдээ: Хятад улс өнөөгийн нөхцөл байдлыг үндэслэн цар тахлыг сэргийлэх бодлогоо сайжруулан боловсронгуй болгож, КОВИД-19 вирусийн халдварлалд “B ангилалын A зэрэглэлийн хяналт” хэрэгжүүлж байсныг “B ангилалын B зэрэглэлийн хяналт” болгон хуулийн дагуу зохицуулсан нь вирусийн мутаци өөрчлөлт, цар тахлын нөхцөл байдал, сэргийлэн хянах ажил зэрэгт ерөнхий үнэлгээ хийсний дагуу гаргасан сэргийлэн хянах бодлогын зохицуулалт юм. Энэ нь халдварыг сэргийлэн хянах ажлын шинжлэх ухааны үндэслэл, оновчтой, үр дүнтэй байдлыг дээшлүүлэхэд тустай, хэвийн үйлдвэрлэл амьдрал, эмчилгээ эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг нэн сайтар баталгаажуулахад тустай, түүнчлэн цар тахлын халдвараас эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг боломжийн хэрээр бууруулахад тустай юм гэв.

Ван Вэньбинь хэлсэн үгэндээ: Хятад улс цаашид халдварыг сэргийлэн хянах хийгээд эдийн засаг нийгмийн хөгжлийг өндөр үр дүнтэй ерөнхийд нь зохицуулж, гадаадад нээлттэй байлгахаа гуйвшгүй өргөжүүлж, түүнчлэн талуудтай хүч хамтран цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжингийн аюулгүй тогтортой байдлыг хамгагалж, дэлхийн эдийн засаг сэргэн нэмэгдэхийг урагш ахиулах болно гэж онцлов.

\Уртнасан\