2022 онд Хятад улс Үндэсний сансрын лабораторио албан ёсоор байгуулсан. Эверестийн оргилд дэлхийн хамгийн өндөрлөгийн цаг уурын станц суурилуулсан. Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпийг амжилттай зохион байгуулсан бөгөөд цар тахлын нөхцөл байдлын дагуу зохицуулалтын арга хэмжээгээ тасралтгүй шинэчлэн, хүн ардынхаа эрүүл мэнд, амь насны аюулгүй байдал болон нийгэм эдийн засгийн хөгжлийг баталгаажуулахад анхаарал хандуулан хичээн ажиллаж ирсэн.
Нам төрийн удирдагч хоёр талт болон олон талт арга хэмжээнүүдэд оролцон, Хятадын байр суурийг тодорхойлж, хүн төрөлхтөн байгаль дэлхий, эрүүл мэндийн талаар хувь заяа нэгтэй хэмээх үзэл баримтлалаа тайлбарлан, улс орнуудтай олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж, ард түмэнд хүртээх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бэлэн буйгаа олонтаа илэрхийлсэн билээ.
2022 онд Хятад Монголын төрийн тэргүүн Самарканд болон Бээжин хотноо хоёр удаа уулзалт хийж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар өргөн нийтлэг ойлголтод хүрсэн юм. Цар тахлын хүнд үе буюу өнгөрсөн жил хоёр орны худалдааны хэмжээ анх удаагаа 10 тэрбум ам.долларыг давсан бөгөөд цаашид аль болох хурднаар 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавилаа.
2023 онд Хятад улс мөн халдварыг сэргийлэн хянах хийгээд эдийн засаг нийгмийн хөгжлийг өндөр үр дүнтэй зохицуулж, гадаадад илүү нээлттэй байлгаж, дэлхийн эдийн засаг сэргэн нэмэгдэхийг тууштай дэмжин ажиллахаа онцоллоо.
2022 онд Хятад улсын тухай мэдээ мэдээллээс ямар зүйл нь танд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ?
2023 оны Хятад Монголын найрсаг харилцаа, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцооны талаар та юу хэлэх вэ?