Хамгийн сүүлийн салхин үүсгэгч цогцолбор сүлжээнд холбогдон цахилгаан гаргаж эхэлснээр Хятадын эрчим хүчний хөрөнгө оруулалтын группийн “Жиэян Шэньчуань” гэх, далай дээрх салхины эрчим хүчний төслүүд нь бүрэн ашиглалтад оржээ. Энэ нь Хятадын хамгийн том худалдааны нэгж бүхий хүчин чадалтай далай дээрх салхины эрчим хүчний станцыг барьж дуусгасан хэрэг юм.
Далай дээрх Жиеян Шэньчуань салхины эрчим хүчний станцын ашиглаж байгаа 11 мегаваттын хүчин чадалтай салхин сэнс нь одоогоор Хятад улсад худалдаалагдаж байгаа хамгийн их хүчин чадалтай турбин юм байна. Тус салхины сэнс нь 2400 гаруй тонн жинтэй, сэнсний диаметр нь 208 метр, хамрах хүрээ нь 4,7 стандартын хөл бөмбөгийн талбайтай тэнцэнэ. Нэг салхин сэнс нь жилд 38.2 сая КВт\цаг эрчим хүч үйлдвэрлэдэг бол жилд 20 мянга орчим өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах хүчин чадалтай ажээ.
Үндэсний эрчим хүчний хөрөнгө оруулалтын группын салхин эрчим хүчний станцын ерөнхий менежер асан Лю Мин хэлэхдээ, “Хятадын далайн салхины эрчим хүчний төслүүд тасралтгүй хөгжиж байгаагийн хэрээр далайн эрэгт том, өндөр хүчин чадалтай салхин цахилгаан станц барих нь шинэ эрэлт хэрэгцээ болж байна. Шэньчуань 2-р далайн салхин эрчим хүчний станц нь жил бүр бараг 1.743 тэрбум КВт\цаг цэвэр эрчим хүч гаргах чадалтай бөгөөд энэ нь 530 мянга орчим тонн стандарт нүүрс хэмнэж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 1.4 сая тонноор бууруулахтай тэнцэнэ” гэжээ.