2022 оны дэлхийн онцлох 10 үйл явдал
2022-12-30 15:55:52
Share
Share this with Close
youtube WeChat

Нэг. ХКН-ын 20 дугаар их хурал болж, дэлхий нийтийн анхаарлыг татсан бол Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалт нь хүн төрөлхтний хөгжилд Хятадын оюун ухааныг нэмэрлэлээ хэмээн олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлсэн.

Хоёр. Хятадын төрийн тэргүүний дипломат ажиллагаа нь том гүрний манлайллыг харуулсан бол дэлхийн засаглал "Азийн цаг үе"-ыг угтан авсан.

Гурав. АНУ болон Барууны орнууд ОХУ-ын эсрэг "хэт их хориг арга хэмжээ " хэрэгжүүлснээр Орос, Украины хоорондын мөргөлдөөнийг үүсгэсэн. Түүнчлэн геополитик, эдийн засгийн нөхцөл байдалд гүнзгий өөрчлөлт гарсан.

Дөрөв. Дэлхий дахинд КОДИТ-19 цар тахал үргэлжилж, олон оронд сармагчны цэцэг өвчний халдвар тархсан.

Тав. АНУ-ын холбооны нөөцийн сан хүүгээ огцом өсгөснөөс дэлхийн санхүүгийн системд цохилт болсон. Үүний улмаас ам долларын ноёрхол дэлхийн баячуудад илүү их боломж олгосон.

Зургаа. Их Британийн улс төрийн хямралын улмаас нэг жилийн дотор хоёр Ерөнхий сайд солигдсон.

Долоо. "Кунмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын конвенц" -ийн талаар тохиролцоонд хүрсэн бол НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бага хурал хөгжиж буй орнуудын хүсэл шаардлагыг дэмжсэн.

Найм. Хятадад өвлийн олимп, паралимп амжилттай зохиогдсоноор Бээжин дэлхийн дээр "Хос олимп" зохион байгуулсан анхны хот болсон.

Ес. RCEP-ийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, үр ашиг мэдэгдэм сайжирч, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг цаашид эрчимжүүлсэн.

Арав. Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрч, хүн төрөлхтөн хамтын хөгжлийг хүсэн эрмэлзэж байгаа.