2022 оны Хятадын онцлох 10 үйл явдал
2022-12-30 15:33:44
Share
Share this with Close
youtube WeChat

Нэг. ХКН-ын 20 дугаар их хурал амжилттай зохиогдож, орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулах шинэ аянаа эхлүүлсэн.

Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон.

Хоёр. 2022 онд Хятад улсын эдийн засгийн нийт хэмжээ 120 их наяд юанийг давах төлөвтэй байгаа бол Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийг сэргээхэд хүчтэй түлхэц үзүүлсээр байна.

Гурав. Урьдчилан сэргийлж, хяналт тавих бодлого тасралтгүй боловсронгуй болохын хирээр Хятад улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эдийн засаг, нийгмийн хөгжилтэй нэгтгэж чадсан.

Дөрөв. 2022 онд Хятад улсын үр тарианы ургац хураалт дахин дээд амжилт тогтоож, 8 жил дараалан 0.65 их наяд га-аас давсан үзүүлэлтээ хэвээр хадгалсан.

Тав. Хонконг эх оронтойгоо нэгдсэний 25 жилийн ой тохиож, “Нэг орон, хоёр систем”-ын бодлого алс хэтийн ирээдүйтэй байгаа.

Зургаа. Нөхөр Жян Зэминь 96 насандаа таалал төгсөв.

Долоо. Хятадын сансрын станцыг байгуулах ажил бүх талаар дуусаж, Хятадын сансрын нисэгчид сансарт гурван үе шаттай хөгжлийн стратегээ биелүүлсэн.

Найм. 2022 оны Бээжингийн өвлийн олимп, паралимп амжилттай болж, Хятадын төлөөлөгчдийн баг түүхэнд хамгийн сайн амжилтыг тогтоосон.

Ес. Бай Хэ Таний усан цахилгаан станц бүрэн ашиглалтад орж цахилгаан үйлдвэрлэж эхэлснээр, дэлхийн хамгийн том цэвэр эрчим хүчний коридорын ажил бүрэн дууссан.

Арав. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд очсоноор, Хятадын ардын чөлөөлөх арми сөрөг довтолгооны эсрэг хамтарсан цэргийн ажиллагааг зохион байгуулсан.