Олон улсын зорчигч тээврийн нислэгийг бүрэн сэргээх төлөвлөгөө гаргав
2022-12-30 09:21:07
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 28-нд Хятадын Иргэний агаарын тээврийн газраас "Олон улсын зорчигч тээврийг бүрэн сэргээх ажлын төлөвлөгөөний тухай мэдэгдэл" нийтэлжээ. Төлөвлөгөө нь 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Үүнд:

Олон улсын зорчигч тээврийн нислэгт “Нэг агаарын тээврийн компани нэг орон уруу нэг л маршрутаар нэг долоо хоногт нэг удаа нислэг хийх”  болон “Нэг улс нэг бодлого” зэрэг зохицуулалтын арга хэмжээг цаашид хэрэгжүүлэхээ больж, Хятадын болон гадаадын агаарын тээврийн компаниуд хоёр талын тээврийн хэлэлцээрийн дагуу зорчигч тээврийн нислэгийг тогтмол үйлдэх болно.

Дотоод, гадаадын агаарын тээврийн компаниудын олон улсын зорчигч тээврийн захиалгат нислэгийн хүсэлтийг үе шаттайгаар сэргээж, 2023 оны зун, намрын нислэгийн хуваарийг халдварт өвчнөөс өмнөх үеийн журам хийгээд шаардлагаар үйлдэнэ.

"Зориулалтын дөрөв, тогтмол дөрөв, хоёр төвлөрсөн" гэх мэт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хянах шаардлагыг цуцалж, баталгаа хангах  нөөцийг бүрэн чөлөөлж, олон улсын нислэгийг хүлээн авахад баталгаа хангах болно.

Хятад руу нэвтрэх өндөр эрсдэлтэй нислэг гэж дахин тодорхойлохгүй бөгөөд Хятад руу чиглэсэн нислэгийн зорчигчийн ачааллын хүчинд 75 хувийн хязгаарлалт тавьсныг цуцална.    

Хятад руу нэвтрэх нислэгийн холбогдох ажилтнууд, мөн нисэх онгоцны буудалд нэвтрэх аюулгүй байдлын холбогдох ажилтнууд, дотоодын болон олон улсын багийнхныг хаалттай горимоор удирдахыг цуцалж, хилээр нэвтрэхэд нуклейн хүчлийн шинжилгээ хийх болон хилээр нэвтрэхэд төвлөрсөн тусгаарлалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг цуцална. Холбогдох ажилтнууд хувийн эрүүл мэндийн хамгаалалт болон эрүүл мэндийн хяналтыг сайн хийж, нисэх багийнхан амны хаалт зүүж, гараа ариутгаж, бүхээгийн угаалгын өрөөний ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийж, сурталчилгаа, зааварчилгааг эрчимжүүлж, зорчигчид амны хаалт зүүж хэвшихэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

Олон улсын агаарын тээврийн үнийн удирдлагыг эрчимжүүлж, хоёр талын агаарын тээврийн гэрээ болон үндэсний үнийн тухай хууль тогтоомжийн дагуу олон улсын агаарын тээврийн үнийн шударга бус өрсөлдөөнд тавих хяналт, шалгалтыг сайжруулах чиглэлээр зах зээлийн хяналтын албатай хамтран ажиллаж, агаарын тээврийн зах зээлийн үнийн хэвийн байдлыг хангах дэг журмыг хамгаалж, хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаална.