ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров бүс нутгийн цагаар 12-р сарын 29-нд мэдэгдэхдээ, “Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрээс өөр хувилбар байхгүй. Энэ хэлэлцээрийн өөр төлөвлөгөө эсвэл өөр хувилбар байж магадгүй гэсэн таамаглал нь ямар ч хариуцлагагүй явдал бөгөөд энэ нь хэлэлцээрийг муудахад хүргэж болзошгүй юм” гэв.
Лавров хэлэхдээ, “Барууны орнууд Ираны цөмийн хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх яриа хэлэлцээ мухардалд орсон гэж мэдэгдэж байсан ч одоогоор бүх нарийн заалтуудын талаар үндсэн тохиролцоонд хүрээд байна. Хэрвээ барууны орнууд улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байвал талууд тохиролцоонд хүрч чадна. Одоо барууны орнууд хариуцлагатай шийдвэр гаргах цаг болсон. Орос үүнд бэлэн байна” гэлээ.