Элчин сайд Цай Вэньруй Монголын ард түмэнд шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүллээ
2022-12-30 20:10:23
Share
Share this with Close
youtube WeChat

Улирч буй оноо үдэж, учран золгох шинэ оноо угтах гэж буйг тохиолдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйгийн Монголын ард түмэнд дэвшүүлсэн мэндчилгээг бүрэн эхээр хүргэж байна.

Монголын анд нөхөд өө, айлчлан ирж буй 2023 оныг тохиолдуулан Та бүхэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе!

Улиран одож буй 2022 он бүтээл амжилт, бэрхшээл сорилт давхацсан жил байлаа. Энэ онд Хятад, Монгол хоёр улс өөр өөрийн дотоодын чухал зорилгыг хэрэгжүүлж, бүхий л салбарт ололт амжилтаар дүүрэн байлаа. Хятад улс ХКН-ын ХХ их хурлаа амжилттай хуралдуулж, орчин үеийн социалист орноо бүх талаар цогцлоон байгуулах үйлс болон Хятад үндэстний агуу их сэргэн мандлын төлөө хичээн зүтгэж байна. Хөгжиж буй орны хувьд, Хятад улс ямагт их гүрний үүрэг хариуцлагаа биелүүлж, энх тайван хөгжлийн замаар тууштай замнаж, гадаадад нээлттэй байх үндсэн бодлогыг баримталж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлд идэвхтэй оролцож, Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг байгуулахын төлөө зүтгэж, дэлхийн аюулгүй байдал болон хөгжлийн үйл хэрэгт итгэл найдвар, эрч хүч өгсөөр ирсэн.

Өнгөрсөн жилийн туршид, Монгол Улс цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн сэргэлт, ард иргэдийн амьжиргааг сайжруулах талаар цуврал арга хэмжээ авч, үр дүнд хүрснийг харахад таатай байна.

Манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улам бүр баяжиж байна. Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад явдлын Яамны сайд Ван И нар харилцан айлчлал хийж, Хоёр улсын удирдагчид өргөн хүрээний асуудлаар санал солилцож, чухал тохиролцоонд хүрсэн. Эдгээр айлчлал хоёр талын стратегийн харилцаа, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, худалдаа, эдийн засаг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал чиглэл өгсөн.

2023 он бол завшаан боломж, итгэл найдвараар дүүрэн он болно. Дэлхий дахинд тулгарч буй нийтийн сорилт нэмэгдэхийн хирээр улс орнуудын ард түмний энх тайван хөгжлийн хүлээлт улам өндөр болж байна. Хятадын тал цаашид ч улс орнуудтай хамтран, Дэлхийн хөгжлийн санаачилга болон аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлнэ. Өөрийн шинэ хөгжлөөр дэлхий дахинд шинэ боломж авчирна. Мөн гадаад орчны тодорхой бус байдалд өөрийн тодорхой байдлаар хариулт өгч, өндөр чанартай хөгжил ,өндөр түвшний нээлттэй байдлаар дэлхийн эдийн засгийн сэргэлтэд тогтвортой түлхэц үзүүлнэ.

Хятад, Монгол хоёр улс бол уламжлалт найрсаг хөршүүд. Хятадын тал ямагт Монгол Улстай харилцах харилцааг өөрийн хөрш орнуудын гадаад бодлогын чухал чиглэл гэж чухалчилж, “Элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, уужуу багтаамжтай хүртээмжтэй” гэсэн үзэл баримтлал болон “хөрштэйгөө найрсаг байх, хөрштэйгөө түншлэх” хэмээх гадаад бодлогыг баримталдаг. Хятадын тал цаашид ч найрсгаар харилцах, харилцан туслалцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаа гүнзгийрүүлж, хоёр улсын харилцааны үлгэр жишээг бататгахын төлөө Монголын талтай хамтран ажиллах болно. Шинэ эриний шинэ аянд, Хятадын тал Монголын талтай хамтран хөгжлийн бодлогын уялдааг нэмэгдүүлж, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, манай хоёр орны хувь заяаны хамтын нэгдлийг бэхжүүлж, бүс нутгийн болон дэлхийн энх тайван хөгжилд нааштай хувь нэмэр оруулахад бэлэн байна.

Эрхэмсэг Монголын ард түмэнд дахинтаа шинэ оны халуун мэнд дэвшүүлж, эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй