Хятад-АСЕАН-ы кино өдрүүд нээлтээ хийлээ
2022-12-30 10:40:14
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Хятад-АСЕАН-ы кино, соёлын долоо хоног энэ сарын 29-нд Гуаншийн Жуан үндэстний өөртөө засах орны Наньнин хотод нээлтээ хийлээ. "Гэгээн саруул мөрөөдөл, гоо сайхныг хамтдаа бүтээе" уриан дор болсон энэхүү арга хэмжээ нь Хятад, АСЕАН-ы кино урлагийнхны солилцоог цаашид гүнзгийрүүлэхэд шинэ түлхэц өгөх болно.

Гуаншийн Жуан үндэстний өөртөө засах орон анх удаагаа зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ нь АСЕАН-ы олон орныг хамарсан өндөр стандарт бүхий, өндөр чанар чансаатай, өвөрмөц онцлогтой болж байна. Мөн Хятад болон АСЕАН-ы орнуудын кино соёлын солилцоо хамтын ажиллагааг цаашид дэмжиж, хоёр талын ард түмний хэлхээ холбоог ахиулах болно. Үүний зэрэгцээ "Нээлттэй, хүртээмжтэй, харилцан суралцах"-ыг баримталж, Хятадын улам олон кино "гадагш гарах" боломжийг олгон, АСЕАН-ы орнуудын олон киног "дотоодод оруулж" авчрахыг зорьж байгаа юм байна. Түүнчлэн хоёр талын кино уран бүтээгчид илүү ойр дотно харилцаатай байж, Хятад, АСЕАН-ы орнуудын кино соёлын солилцооны хамтын ажиллагааны тавцан байгуулан, киноны аж үйлдвэрлэлийн ирээдүйн хөгжил, хамтын ажиллагааг хамтдаа судлахыг хичээх ажээ.

  2022 оны Хятад-АСЕАН-ы кино, соёлын долоо хоногийг Гуаншийн Жуан үндэстний өөртөө засах орны кино урлагийн газар, Соёл, аялал жуулчлалын газар, Гадаад харилцааны алба, Хятад-АСЕАН-ы экспогийн нарийн бичгийн дарга нарын газар, Гуаншигийн соёлын аж үйлдвэрийн групп, Наньнингийн олон улсын ардын дууны урлагийн наадмыг зохион байгуулах комисс хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээний үеэр Хятад болон АСЕАН-ы орнуудын 16 шилдэг кино олон нийттэй золгох бөгөөд сүлжээний медиа платформ дээр кино наадамд зориулсан тусгай бүс байгуулж, Наньнин хотод сурч буй АСЕАН-ы оюутнууд, мөн Наньнин хотод ажиллаж амьдарч буй АСЕАН-ы орнуудын найз нөхдөд зориулсан тусгай үзүүлбэр зохион байгуулах замаар солилцоогоо эрчимжүүлж, харилцан нөхөрлөлөө гүнзгийрүүлэх болно гэж эх сурвалжид тэмдэглэжээ.