Бенжамин Нетаньяху Израилийн Ерөнхий сайд болов
2022-12-30 10:41:20
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Энэ сарын 29-нд Израилийн шинэ засгийн газар тангараг өргөж, Ликуд намын дарга Бенжамин Нетаньяху ерөнхий сайдын албан тушаалдаа орлоо.

Мөн өдрийн үдээс хойш Израилийн парламент Нетаньяхугийн шинэ засгийн газар байгуулах төлөвлөгөөг дэмжсэн  63, татгалзсан 54 саналаар баталж, дараа нь Нетаньяху болон шинэ засгийн газрын сайд нар тангараг өргөв. Өмнө нь Парламент мөн Ликуд намын Амир Оханаг шинэ даргаар сонгосон юм.
Бенжамин Нетаньяху мөн өдрийн орой нь болсон шинэ засгийн газрын анхны хуралдаан дээр хэлэхдээ, “Шинэ засгийн газар бол нэгдмэл үзэл бодол, зорилготой засгийн газар бөгөөд Израилийн аюулгүй байдлыг сэргээн босгож, амьдралын өндөр өртөг, орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн төлөө тууштай ажиллах болно” гэжээ.