УТЗЗ-ийн БХХ шинэ оны цайллага хийв
2022-12-30 21:42:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ард түмний УТЗЗ-ийн БХХ 12-р сарын 30-нд УТЗЗ-ийн БХХ-ны ёслолын тэнхимд шинэ оны цайллага хийв. Хятадын нам, төрийн удирдагч Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ли Чян, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюешян, Ли Ши, Ван Чишань нар ардчилсан нам бүлгүүдийн төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны албан тушаалтан хийгээд нам бус зүтгэлтнүүдийн төлөөлөл, төвийн болон төрийн байгууллагын холбогдох албан тушаалтан, нийслэлийн олон үндэстэн олон салбарынхны төлөөллийн хамтаар нэгэн тэнхимд хуран цуглаж, 2023 оны шинэ оны баярыг угтав.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин цайллагын арга хэмжээнд чухал илтгэл тавив. Тэрбээр: “2023 он бол ХКН-ын 20-р их хурлын зориг санааг бүх талаар хэрэгжүүлэх гарааны жил юм. Юм бүхэнд эхлэл гараа чухал бөгөөд цаашдын алхмыг шийддэг. Бид тэмцлийн зориг санаагаар сорилтыг даван туулж, мэрийн урагшлан ирээдүйг нээж, бүтэн жилийн үүрэг зорилтоо чармайн биелүүлж, хоёрдогч 100 жилийн тэмцлийн зорилтод хүрэхэд маш сайн суурийг тавих хэрэгтэй” хэмээн онцлов.

Ши Жиньпин ХКН-ын Төв хороо, төрийн зөвлөл хийгээд Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс ардчилсан нам бүлгүүд, үйлдвэр худалдааны холбоо хийгээд нам бус зүтгэлтнүүд, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Хонконгийн элэг нэгтнүүд, Макаогийн элэг нэгтнүүд, Тайваний элэг нэгтнүүд болон гадаад дахь харьяат цагаач нарт, түүнчдэн Хятад улсын орчин үеийн бүтээн байгуулалтад санаа тавьж, дэмжсээр ирсэн улс орнуудын анд найзуудад баярын мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дэвшүүллээ.

Ши Жиньпин хэлэхдээ: “2022 онд УТЗЗ нь ХКН-ын төв хорооны шийдвэр, байршуулалтыг нямбай хэрэгжүүлэн, эв нэгдэл, ардчилал хоёр гол сэдвийг баримталж, гол талд төвлөрөн ерөнхий чиг хандлагад үйлчилж, арга зам, санаачилга дэвшүүлэх, нийтлэг ойлголтыг хуримтлуулахад хүчин чармайлт гаргаж, хамтдаа чинээлэгжихийг урагш ахиулах зэрэг талаар зөвшилцөл өрнүүлэн, Хөхмөрний экологийн орчныг хамгаалах зэрэгт ардчиллаар хяналт тавьж, нам төрийн үйлсийн хөгжилд шинэ хувь нэмрээ оруулав. Ирэх шинэ ондоо УТЗЗ нь ХКН-ын 20-р их хурлын зориг санааг бүх талаар суралцан хэрэгжүүлж, намын удирдлага, нэгдмэл фронт, зөвлөлдөх ардчлалыг органикаар нэгтгэн уялдуулж, шинэ эриний шинэ аяны үүрэг зорилтыг биелүүлэхэд оюун ухаан, хүчин чадлаа  сайтар хуримтлуулах хэрэгтэй гэв.