Хүн төрөлхтнийг өлсгөлөнгөөс аврахын тулд Хятад улс юу хийв?
2022-12-30 14:40:54
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 11-р сард дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрлээ.

Гэхдээ 8 тэрбум хүн бүгдээрээ гэдэс цатгалан биш гэдгийг ээжийнхээ өвөр дээр уйлж байгаа өлсгөлөн нярай хүүхдийн энэ зураг гэрчилж байна.

△11-р сарын 1-ний өдөр Афганистаны Кандагар хотод хүнсний хомсдлын улмаас нярай хүүхэд ээжтэйгээ өлсгөлөнг тэвчиж байна

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (FAO) нийтэлсэн тоо баримтаас үзвэл, хоёр жилийн өмнө дэлхий дээр хүнсний хомсдолд 82 улс орны 135 сая гаруй хүн байсан бол одоо 345 сая болж эрс нэмэгдсэн байна. 2022 онд эхэлсэн Орос-Украины мөргөлдөөн, АНУ болон барууны орнуудаас Орост тавьсан хатуу хориг арга хэмжээ нь дэлхийн хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд ихээр нөлөөлжээ. "Даяаршлын эсрэг" урсгалын нөлөөгөөр улс орнууд экспортоо хязгаарлаж, олон улсад үр тарианы үнэ тэнгэрт хадаж, бага орлоготой орнууд хоол хүнсээ авч чадахгүй хүнд байдалд ороод байна.

Өлсгөлөнгийн эсрэг ажил хүн төрөлхтний оршин тогтнохуйн гол асуудал болж байна.

Бид юу хийх ёстой вэ?

△1 тэрбум 400 сая хүн амтай Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Паньжинь хотын тутаргын талбай

1.4 тэрбум хүн амтай Хятад улсад “Ард иргэдэд хоол хүнс юунаас ч эрхэм” хэмээх эртний үг байдаг.

Хятадын эрх баригч коммунист нам ард түмний хүнсний асуудлыг шийдвэрлэхийг нэн тэргүүний зорилтоо болгосоор ирлээ. Хэдэн үеийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд Хятад улс дэлхийн нийт тариалангийн талбайн 9 хувь хүрэхгүй газрыг ашиглан дэлхийн хүн амын бараг тавны нэгийг тэжээх зорилтоо биелүүлж, дэлхийн хамгийн том үр тариа үйлдвэрлэгч, гурав дахь том үр тариа экспортлогч орон боллоо. Хятадын Үндэсний статистикийн газрын тоо баримтаас үзвэл, 2022 онд Хятадын нийт үр тарианы ургац 686 сая 530 мянган тоннд хүрч, 2021 оныхоос 3 сая 680 мянган тонноор нэмэгджээ. Хятадын хүн нэгбүрд ногдох үр тарианы дундаж хэмжээ 483 кг-д хүрсэн нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн үр тарианы аюулгүй байдлын 400 кг-аас өндөр болоод байна.


Хятад улс хэрхэн ажилласан бэ?

 

Амжилтад хүргэсэн олон хүчин зүйлээс хамгийн чухал нь Хятадын засгийн газар өндөр ургацтай шинэ сортын тариалалтад ихээхэн ач холбогдол өгсөн явдал юм. Үүний жишээ нь Хятадын эрлийзжүүлсэн усан тутарга юм.

1973 онд Юань Лүнпинээр ахлуулсан Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судалгааны ажилтнууд эрлийзжүүлсэн усан тутаргын техникийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж, Хятадын усан тутаргын ургацыг хоёр дахинаар нэмэгдүүлжээ. Хятадад эрлийз усан тутаргыг өргөнөөр сурталчлан тариалснаар иргэдийнхээ хоол хүнсний асуудлыг аажим аажмаар шийдвэрлэж чадлаа. Үүний зэрэгцээ Хятад улс хөдөө аж ахуйн технологио дэлхийн бусад улс орнуудтай хуваалцаж, хүнсний асуудлыг шийдвэрлэх чиглэлээр олон оронд тусалж байна.

△2003 онд Юань Лүнпин (дундах) Филиппинд айлчилж, Филиппиний Усан тутаргын судалгааны газрын дарга асан Сантьяго Обиен (зүүн талынх нь)-тай хамт халуун бүсийн эрлийз усан тутаргыг Филиппинд амжилттай тариалсныг тэмдэглэжээ.

△2019 оны долдугаар сард Пакистанд Хятадын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд Пакистаны судлаачдын хамт эрлийз усан тутаргын үр сонгох туршилт хийжээ.

Хятад улс 1979 онд эрлийзжүүлсэн усан тутаргын үрийг анх гадаадад нийлүүлснээс хойш өдгөө Ази, Африк, Америк тивийн 70 орчим оронд жилдээ нийт 8 сая га газар тариалж байна. Үүний зэрэгцээ 140 гаруй улс орон, бүс нутагтай хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн солилцоо хийж, хөгжиж буй орнуудтай хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны бүс байгуулж, олон мэргэжилтэн, техникчийг илгээж, 1000 гаруй хөдөө аж ахуйн технологийг хэрэгжүүлэн, уг бүсийн тариалангийн ургацыг дунджаар 30-60 хувиар нэмэгдүүлжээ.

△2022 оны дөрөвдүгээр сард Афганистаны ард түмэн нийслэл Кабулдаа Хятадын хандивласан хүнсний тусламжийг авч байна.

2022 онд Хятад улс нэн шаардлагатай хөгжиж буй орнуудад 30 мянга гаруй тонн хүнсний яаралтай тусламж үзүүлсэн байна.

Хятад улс дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх арга замыг санал болгов. 2021 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн хөгжлийн санаачилга дэвшүүлж, хүнсний аюулгүй байдлыг хамтын ажиллагааны 8 гол чиглэлийн нэг болгохыг уриалсан бөгөөд 2022 оны 11-р сард болсон Их хорийн бүлгийн уулзалт дээр хүнс, эрчим хүчний асуудлыг улс төржүүлэх, багаж хэрэгсэл болгох, зэвсэгжүүлэхийг эрс эсэргүүцэж, нэг талын хориг арга хэмжээ, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаанд тавьсан хязгаарлалтыг арилгах ёстой гэжээ.

Өнөөгийн дэлхийн хүнсний асуудлыг шийдвэрлэхийн тулд 2022 оны долдугаар сард Хятад улс хүнсний аюулгүй байдлын олон улсын хамтын ажиллагааны санаачилгыг дэвшүүлж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн бүтээлч хамтын ажиллагааг дэмжих зэргийг уриалжээ.

△Хятадын баруун өмнөд нутгийн Чүнчин хотын тутаргын талбай

Дэлхийн хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдал хүнд, ээдрээтэй одоо цагт Хятад улс дэлхийн бусад оронтой хамтран хүнсний аюулгүй байдал болон ядуурлыг бууруулах чиглэлээр ажиллаж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, өлсгөлөнгүй дэлхий ертөнцийг байгуулахад илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна хэмээн Хятадын дээд удирдагч онцоллоо.