Хөл бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн агуу тамирчдын нэг, хөл бөмбөгийн хаан хэмээн өргөмжлөгдсөн, Бразилын домогт довтлогч Пеле 82 насандаа таалал төгслөө.
2021 оны есдүгээр сард бүдүүн гэдэсний хорт хавдрын мэс засалд орсон түүний хими эмчилгээ үр дүн өгөхөө больж амьдралынх нь сүүлчийн хугацааг өнгөрүүлэх эмнэлэг рүү шилжүүлээд байв.
Пеле буюу Эдсон Арантэс До Насимэнту нь 16 наснаасаа хойш мэргэжлийн хөл бөмбөг тоглож 17 насандаа 1958 оны дэлхийн аваргад түрүүлж байв.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлсэн цорын ганц хөл бөмбөгчин тэрээр Бразилын шигшээ багийн төлөө 92 тоглолтод 77 гоол оруулж бүх цаг үеийн домог болсон.
FIFA-ийн зууны шилдэг тоглогч, Time-ын 20-р зууны хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтсан түүнийг Олон Улсын олимпын хорооноос "Зууны шилдэг тамирчин"-аар нэрлэж байв.