Маргааш Сар шинийн баяр
2022-12-30 08:28:55
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр билгийн тооллын 12-р сарын шинийн 8-ны өдөр. Хятадын олон нутагт энэ өдрийг өвөрмөц хоол унд бэлтгэн тэмдэглэж өнгөрүүлдэг бөгөөд маргаашаас эхлээд сар шинийн баяр боллоо гэж үздэг.

Хятадын умард нутгийнхан энэ өдөр цагаан будаа, нарим, наалдамхай будаа, шар буурцаг, арвай, чавга, газрын самар, бадамлянхуаны үр, янз бүрийн хатаасан жимс жимсгэнэ зэргийг хольж чанасан “Ла ба жөү” гэх зүйлийг хийдэг нь “Шинийн 8-ны будааны зутан” юм.

 

Мөн өдөр Хятадын умард нутгийнхан бас “сармисны дарш” хийдэг. Цуунд даршилсан ийм сармис гоё ногоон өнгөтэй болдог.

Хятадын өмнөд нутагт харин энэ өдөр нэгэн өвөрмөц дүпү хийдэг.

Билгийн тооллын 12-р сарын шинийн 8-ны баяраар хүмүүс үр тариагаар өргөл өргөж, өвөг дээдсээ тахидаг бөгөөд тэнгэрийн хур тэгш, мал сүрэг нь өнөр өсөж, таван тариа элбэг гарцтай байхыг бэлгэдэн залбирдаг.