Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын цөлжилт, элсжилтийн тухай зургаа дахь судалгааны үр дүнгээс үзвэл, Хятадын цөлжилт, элсжилтийн талбайн хэмжээ багассаар байна. 2019 оны байдлаар Хятад улсын цөлжсөн газар нутгийн талбай 2 сая 573.7 мянган хавтгай дөрвөлжин километр, элсжсэн газар нутгийн талбай 1 сая 687.8 мянган хавтгай дөрвөлжин километр болж, 2014 онтой харьцуулахад 37 мянга 880 хавтгай дөрвөлжин километр, 33 мянга 352 хавтгай дөрвөлжин километрээр тус тус буурсан байна.
Хятад улс бол дэлхийн хамгийн том цөлжилттэй, хамгийн олон хүн амтай, салхи, элсний аюулд хамгийн их өртдөг орны нэг юм. Судалгааны үр дүнгээс харахад Хятадын цөлжилт, элсжилтийн түвшин тогтмол буурч байна. 2019 оны байдлаар 2014 онтой харьцуулахад хүчтэй цөлжсөн газар нутгийн талбай 19297 хавтгай дөрвөлжин километр, нэн ноцтой цөлжсөн газар 32587 ам километрээр тус тус буурчээ.
2019 онд Хятадын ой, бэлчээрийн үндэсний газраас цөлжилт, элсжилтийн үндэсний зургаа дахь судалгааг зохион байгуулсан талаар Хятадын ой, бэлчээрийн үндэсний газрын Цөлжилттэй тэмцэх газрын дарга Сүн Гүөжи танилцууллаа. Тэрээр хэлэхдээ, энэхүү судалгааг Хятад улсын хэмжээнд хийсэн "гурав дахь судалгаа"-гаар суурь болгосон юм. Энэ удаад 5100 гаруй техникийн ажилтан шууд оролцсон бөгөөд хяналт шинжилгээний үр дүн нь олон хэлтэс, олон салбарын хамтын ажиллагааны үр дүн юм гэв.
Н.Пүрэвжав