12-р сарын 30-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай цахим уулзалт хийв.
Ши Жиньпин хэлэхдээ: Оны сүүлд Путин ерөнхийлөгчтэй цахим уулзалт хийж байгаадаа баяртай байна, энэ нь нэгэнтээ бидний сайн сайхан уламжлал болсон билээ. Бидний хамтын удирдан дагуулалтаар Хятад Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа илүү боловсрон бэхжиж, хоёр орны хамтын ажиллагааны дотоод хөдөлгөх хүч, өвөрмөц үнэ цэнэ улам илэрхий болсон юм. Энэ оны өмнөх 11 саруудад Хятад Оросын хоёр талт худалдааны хэмжээ нэмэгдэн дахин шинэ тэмдэглэл бүтээж, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа сайжран уялдаж, эрчим хүчний хамтын ажиллагаа улам ч чухал үүрэг гүйцэтгэн, чухал салбаруудын хамтын ажиллагааны төслүүд тогтвортой хэрэгжив. Орон нутаг хоорондын хамтын ажиллагаа ирмүүн хөгжиж, хүмүүнлэгийн харилцаа солилцоо явах тусмаа нягтшиж, спортын солилцооны жилийн үйл ажиллагаа эмх цэгцтэй өрнөж, хоёр талын найрсаг харилцааны нийгмийн хийгээд иргэдийн үндэс суурь бэхжив. Өөрчлөлт ээдрээ давхацсан олон улсын нөхцөл байдлын өмнө Хятад Орос хоёр тал хамтран ажиллах анхны зорилтоо ямагт баримталж, стратегийн шийдэмгий байдлаа хадгалж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, харилцан нөгөө талынхаа хөгжлийн боломж, глобал түнш нь байж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тусыг чармайн бүтээж, дэлхий нийтэд илүү олон тогтвортой шинж чанарыг сэлбэх ёстой гэв.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ: Хоёр орон одоогийн буй ажлын механизм, харилцаа холбооны зам сувгаа цаашид ч гүйцэд сайтар ашиглан, хоёр орны эдийн засаг худалдаа, эрчим хүч, банк санхүү, хөдөө аж ахуйн зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эерэг ахицад хүргэж, боомтууд зэрэг дэд бүтцийн түншлэлийн бүтээн байгуулалтаа нэмэгдүүлж, уламжлалт эрчим хүч хийгээд шинэ эрчим хүчний хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй. Хоёр тал уламжлалт давуу талаа хэрэгжүүлэн, хүмүүнлэгийн харилцаа солилцоогоо цаашид ч гүнзгийрүүлж, Хятад Оросын спортын солилцооны жилийг сайтар зохион байгуулж, хоёр орны хүмүүнлэгийн хамтын ажиллагааны шинэ брэндийг бий болгох хэрэгтэй. Сүүлийн үед Хятад улс КОВИД-19 халдварын нөхцөл байдлын өөрчлөлтийг үндэслэн, бодит нөхцөл байдалд зохицуулан цар тахлыг сэргийлэн хянах арга хэмжээгээ сайжруулж, цар тахлыг сэргийлэн хянах хийгээд эдийн засаг нийгмийн хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ерөнхийд нь зохицуулж, ажлын гол талаа эрүүл мэндийг баталгаажуулах, хүндээр өвчлөхөөс сэргийлэхэд тавьж байна. ОХУ зэрэг олон оронтой хүмүүсийн хэвийн ирж очихыг эмх цэгцтэй сэргээхэд Хятадын тал бэлэн байна гэж онцлов.
Ши Жиньпин хэлэхдээ: Дэлхий нийт дахин нэг удаа түүхийн дөрвөн замын уулзварт ирлээ. Хүйтэн дайны сэтгэхүйг дахиж хэрэглэн хагарал зөрчил, бүлэглэлийн сөргөлдөөнийг дэгдээх үү, эсвэл хүн төрөлхтөний хамтын ашиг тусаар гараа болгож, эрх тэгш харилцан хүндэтгэсэн, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэх үү гэсэн хоёр зүйлийн хандлага том гүрнүүдийн улс төрчдийн оюун бодлыг тэнсэж, түүнчлэн нийт хүн төрөлхтөний оюун ухаанд шалгуур болж байна. Сүлбээлэн дарамтлах нь бусдын дэмжлэгийг олохгүй, хориг тавин хөндлөнгөөс оролцох нь ялахгүй гэдгийг бодит жишээ удаа дараа гэрчиллээ. Оросын тал хийгээд ноёрхогч үзэл, хүчирхэг улс төрийг эсэргүүцэгч дэлхийн бүх урагшлан дэвшигч хүчинтэй хамтаар ганц талт үзэл, ивээх үзэл, ноёрхогч үйлдлийг эсэргүүцэн, хоёр орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тус хийгээд олон улсын шударга ёсыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэв. Хоёр тал олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, НҮБ-ын эрх мэдэл, олон улсын хуулийн байр суурийг хамгаалж, олон талт үзлийг хамгаалж, дэлхийн үр тарианы нийлүүлэлтийн баталгаат байдал, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг асуудал дээр том гүрний үүрэг хариуцлагаа харуулж, үлгэр жишээ үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэв.
Владимир Путин хэлэхдээ: Хоёр орны сайн сайхан уламжлалыг үргэлжлүүлэн шинэ оны босгон дээр Ши Жиньпин даргатай цахим уулзалт хийж, энэ оны Орос Хятадын харилцааны хөгжлийн үр бүтэмжийг хамтдаа дүгнэж, ирэх оны хоёр талт хамтын ажиллагааны зураг төлөвлөгөөг гаргаж буйдаа баяртай байна. Өнөөгийн ээдрээ хүндрэл ихтэй олон улсын нөхцөл байдал дор Орос Хятадын харилцаа хөгжлийн сайн чиг хандлагаа хадгалж, эрчим хүч, хөдөө аж ахуй, зам харилцаа, дэд бүтэц, спорт, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагаа тогтвортой ахиж, Орос Хятадын харилцааны уян хатан, боловсронгуй, тогтвортой шинж чанар улам эрчимжиж, Орос Хятадын стратегийн хамтын ажиллагааны чухал ач холбогдол улам тод томруун болсон нь 21-р зууны том гүрнүүдийн харилцааны үлгэр жишиг гэж хэлж болох юм. Хятадын талтай харилцаа холбоогоо нягтруулж, олон салбарын хамтын ажиллагаагаа эерэгээр урагш ахиулахыг Оросын тал хүсэн эрмэлзэж байна. НҮБ, ШХАБ, БРИКС, Хорийн бүлэг зэрэг олон талт индэрт Хятадын талтай хамтран ажиллахаа нэмэгдүүлж, илүү шударга, зүй зохистой олон улсын дэглэмийг бүтээн байгуулахыг хамтаар урагш ахиулж, тус тусийн зүй ёсны ашиг тусаа хамгагалан, олон улсын шударга ёсыг хамгаалахын тулд хамтаар хичээл зүтгэл гаргахад Оросын тал бэлэн байна гэв.
Хоёр орны төрийн тэргүүн нар Украины хямралын талаар санал солилцов. Ши Жиньпин хэлэхдээ: Мөргөлдөөнийг дипломат хэлэлцээгээр шийдвэрлэхээс ерөөс татгалзаагүй хэмээн Оросын тал илэрхийлснийг Хятадын тал анзаарсан бөгөөд үүнийг сайшааж байна. Энхийн хэлэлцээний зам тэгш дардан байж чадашгүй, гэтэл хүчин чармайлтаа орхихгүй л юм бол энх тайвны хэтийн төлөв ямагт оршсоор байх болно. Хятадын тал цаашид ч шударга байр суурь баримтлан, олон улсын хамтын нийгэмлэгийнхэн хамтын хүчин чадварыг бий болгохыг нь ахиулж, Украины хямралыг энхийн арга замаар шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэв.
\Уртнасан\