Өмнөх өдрийн шөнө их буугийн довтолгоонд өртсөний улмаас Запорожье цөмийн цахилгаан станцын цахилгаан хангах нөөцлөгдсөн шугам эвдэрсэн тул яаралтай унтраав. Цахилгаан хангах нөөцлөгдсөн шугамын эвдэрсэн байдал одоогоор тодорхойгүй бөгөөд ажлын хэсгийнхэн түүнийг сэлбэн засаж байна гэж ОУАЭХА тухайн бүс нутгийн цагаар 12-р сарын 30-нд мэдэгджээ.
ОУАЭХА мэдэгдэлдээ, эдүгээ Запорожье цөмийн цахилгаан станц нь цахилгаан хангасаар бөгөөд урвалын зуухыг хөргөх хийгээд аюулгүй байдлыг баталгаажуулах бусад чухал хэсгүүдийн хэвийн ажиллахыг баталгаажуулж байна гэжээ.
ОХУ-ын Үндэсний цөмийн эрчим хүчний компанийн ерөнхий захиралын зөвлөх Ренат Карчаа энэ сарын 30-нд хэлэхдээ: Запорожье цөмийн цахилгаан станцын цахилгаан хангах 2-р шугам хэвийн ажиллаж байгаа тул цахилгаан хангах нөөцлөгдсөн шугам эвдэрсэн нь цөмийн цахилгаан станц ажиллахад нөлөөлөхгүй. 330 киловольтын шугам эвдэрч, 750 киловольтын шугам хэвийн ажиллаж байна, энэ шугамыг ашиглаж болж байвал цөийн цахилгаан станцын хэвийн ажиллахад нөлөө болохгүй. Гэхдээ аюулгүйн баталгааны талаас бодолцож, цахилгаан хангах нөөцлөгдсөн шугамыг заавал сэргээх шаардлагатай гэжээ.
\Уртнасан\